solongonews
Хятадын нээлттэй, итгэлтэй байдлыг танилцуулав
2017-10-25 17:38
ХКН-ын ХIX их хурлын хугацаанд гадаад, дотоодын хэвлэлийнхэнд зориулж “төлөөлөгчдийн ярилцлага өгөх индэр”-ийг анх удаа нээсэн юм.

   24-нд их хурлын хаалтын үйл ажиллагааны дараа хийлгэсэн гурав дахь удаагийн "төлөөлөгчидтэй ярилцах индэр"-ээр гадаад дотоодын сэтгүүлчид намын төлөөлөгчидтэй шууд санал бодлоо солилцсон байна. Төлөөлөгчдийн танилцуулснаас үзвэл, итгэлтэй, нээлттэй Хятад улс дэлхий дахинд улам их нөлөө үзүүлж байна. 

Хятад улс өдөр ирэх тусам дэлхийн төв рүү тэмүүлэхийн хэрээр, Хятадын ухагдахуун, Хятадын оюун ухаан, Хятадын төсөл төлөвлөгөө, Хятадын боломж нөхцөл дэлхий нийтийн анхаарлыг улам их татаж байна. Шинэ эрин үе, шинэ үзэл санаа, шинэ зорилго, шинэ аялал нь Хятад улсыг олон улстай улам нягт холбоотой болгож байна. Хятадын үйл хэрэг, дэлхийн бусад орны хөгжлийг эрэлхийлэхэд туршлага болж, улс орнуудын хамтын хөгжилд үлгэр жишээ үзүүлж байна. Хятадын үйл хэргийн талаар ХIХ их хурлын төлөөлөгч Жөү Юй хэлэхдээ:

Хятадын үйл хэргийг дурдахад, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын түүхийг хамгийн сайн мэддэг хүн гэж хувьдаа боддог. Түүний түүх ярих хэлбэр нь зөв оновчтой, ойлгоход хялбар,  бэрхшээлээс айхгүй, хуучнаа сахилгүй урагш ахихыг сануулдаг. Хятадын уламжлалт соёлын үзэл баримтлалаар, дипломат бодлогын зарим байр суурийг тодорхойлдог гэжээ.Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ХКН-ын XIX их хуралд тавьсан тайланд “Нэг бүс нэг зам" санаачилгыг дахин онцлон дурдаж, энэ санаачилга зам дагуу улс орнуудад уужуу багтаамжтай, хамтдаа хөгжих боломж олгоно хэмээн мэдэгдсэн юм. Дүньхуан судлалын хүрээлэнгийн намын хорооны нарийн бичгийн дарга, захирал Ван Шюйдүний үзэж байгаагаар, “нэг бүс нэг зам" санаачилга нийгэм соёлын харилцааны индэр гаргаж, олон орны ард түмэн “нэг бүс нэг зам”-ыг бүтээн байгуулах үйл явцад харилцан ойлголцоход тус дөхөм үзүүллээ.

"Дүньхуан судлал олон улсын хүрээнд өрнөөд 100 гаруй жил болж байна. Энэ юунаас болов ? Учир нь Мө Гао Кү зэрэг Дүньхуаны соёлын өв бол Хятад, Энэтхэг, Грек, Перс соёл иргэншлийн харилцаа солилцооны үр шим, өөр өөр үндэстэн, шашин, хүн зоны нийгмийн онцгой нөхцөлд түшилцэн оршиж байсны гэрч юм. “Нэг бүс нэг зам”-ын “5 харилцаа”-ны дотор хамгийн үндсэн, хамгийн өнө мөнхийн зүйл бол иргэдийн харилцаа юм. Иргэдийн харилцааг бэхжүүлэхэд нийгэм соёлын харилцаа гол болдог. Бид Киргизтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа. Цаашдаа энэ журмаар засгийн газрын дэмжлэгийн хүрээнд соёлын өвийг хамгаалах улам олон хамтын ажиллагаа өрнүүлж, нийгэм соёлын харилцаа, ялангуяа залуу эрдэмтдийн харилцаа холбоог эрчимжүүлэх ёстой” гэжээ. 

Ойрын жилүүдэд, Хятадын эдийн засгийг дэлхийн эдийн засагтай хөл нийлүүлэх хурд эрчимжихийн хэрээр Хятад улс худалдаанд тус дөхөм үзүүлэх ажлыг идэвхтэй урагшлуулж байна. Хятадын Гуанжөүгийн гаалийн газрын төлөөлөгч Гань Лү олон улсын гаалийн байгууллагын зохицуулах хяналтын салбар хорооны тэргүүний үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын худалдааны дүрмийг боловсруулахад идэвхтэй оролцож, Хятад улсын төслийг дэвшүүлэх болно гэж тэрээр хэллээ.

"Миний бие олон жилийн турш гаалийн бүтээгдэхүүний ангилах ажил хийж, энэ салбарын үйл хэрэгт оролцсоор ирсэн юм. Энэ явцад би Олон улсын худалдааны байгууллагын зохицуулах хяналтын салбар хорооны даргаар ажиллаж байсан. ХКН-ын XIX их хуралд шинэ хөгжлийн үзэл баримтлалыг баримтлах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг дурдсан. Энэ нь худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурь бөгөөд худалдаанд тус дөхөм үзүүлэх чухал зам суваг юм. Бидний цаашдын ажлын чиглэл бол олон улсын худалдааны дүрмийг боловсруулахад Хятад улс идэвхтэй дэмжигч байж, гаалийн бүтээгдэхүүнийг ангилах олон улсын дүрмийг боловсруулахад идэвхтэй оролцож, Хятадын дуу хоолой, Хятадын хувь нэмрийг оруулах ёстой. Ингэж байж бид худалдаанд тус дөхөм үзүүлж чадах юм"

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл