solongonews
Ши Жиньпиний өгүүллийг ”Чю Шы” сэтгүүл нийтэлнэ
2024-02-29 17:41
Ши Жиньпиний өгүүллийг ”Чю Шы” сэтгүүл нийтэлнэ.

        Гуравдугаар сарын 01-нд хэвлэгдэх “Чю Шы” сэтгүүлийн 5 дахь дугаарт ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлгөөний ажлыг эрчимжүүлэн сайжруулж, зөвлөлдөх ардчиллыг бүх талаар хөгжүүлье” өгүүллийг нийтлэх юм. Энэ өгүүлэл бол Ши Жиньпин даргын 2013 оны 02 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын хооронд хэлсэн чухал өгүүллийн сонгомол хэсгүүд юм.

        Өгүүлэлд Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл бол Хятадын Коммунист нам нь Марксизмын нэгдмэл фронтын онол, улс төрийн намын онол, ардчиллын улс төрийн онолыг Хятад улсын бодит байдалтай уялдуулсан агуу их үр бүтээмж, ХКН нь ардчилсан нам бүлэг, нам бүлгийн харьяалалгүй хүмүүс, ардын нийгэмлэг, олон үндэстнүүдийн олон салбарын хүмүүсийг удирдан улс төрийн тогтолцооны талаар хийсэн агуу бүтээмж юм гэжээ.

        ХКН удирдсан олон нам хамтран ажиллах, улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо бол Хятадын улс төрийн үндсэн тогтолцоо бөгөөд Хятад улсад үүсэж бий болсон улс төрийн намын шинэ хэлбэрийн тогтолцоо гэж өгүүлэлд тэмдэглэжээ.

        Зөвлөлдөх ардчиллыг бүх талаар хөгжүүлэх хэрэгтэй. Зөвлөлдөх ардчилал бол практикийн бүх үйл явцын ардын ардчиллын чухал хэлбэр гэж өгүүлэлд онцолсон байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл