Эрүүл мэндийн талаар дурдсан нь сэтгэлд хүрч байна
Залайд хошууны малчин тариачид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХКН-ын XIX их хурлын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хийсэн тайланг 10 дугаар сарын 19-ний өдөр суралцаж байв. Залайд хошууны Алдарт сумын Алдарт багийн ядуу хүндрэлтэй өрхийн нэг Сүнь Жэнийх гар утсаар ХКН-ын XIX их хурлын тайлантай нарийн хянамгай танилцсан байна. Тэрээр хэлэхдээ:
- Ерөнхий нарийн бичгийн даргын тайланд дурдсан ард иргэдийн эрүүл мэндийн төрийн бодлогыг төгөлдөржүүлж, ард түмэнд бүх талын эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Эм эмнэлэг эрүүл мэндийн байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, Хятад улсын онцлогтой үндсэн эрүүл мэндийн дүрэм, эмчилгээний баталгааны дүрэм болон чанар сайтай, өндөр дүнтэй эрүүл мэндийн үйлчилгээний системийг байгуулан, орчин үеийн эмнэлгийн удирдлагын дүрмийг төгөлдөржүүлнэ. Үндсэн шатны эрүүл мэндийн үйлчилгээний систем болон ерөнхий салбарын эмчийн эгнээг сайжруулна. Идээ ундааны аюулгүй байдлын стратегийн бодлогыг хэрэгжүүлж, ард түмэн санаа амар хэрэглэхээр болгох гэж дурдсан нь маш ихээр сэтгэлд хүрч байна. Тайланд дурдсан үндсэн шатны эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний систем болон ерөнхий салбарын эмчийн эгнээг сайжруулж, хүнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга бодлого нь бидэнд их нийцтэй санагдаж байна гэлээ.
