
БНХАУ-ын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 08 дугаар сарын 24-ний үдээс өмнө Йоханнесбургт болсон БРИКС-ийн удирдагчдын уулзалтын үеэр Бүгд Найрамдах Намиби улсын ерөнхийлөгч Хаге Гейнгобтой уулзсан байна.
Ши Жиньпин дарга:
- Эрхэм ерөнхийлөгч та бол Хятадын ард түмэнтэй гүн зузаан найрамдалтай хуучин танил байж, язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар Хятад улсыг тууштай дэмжиж, олон улсын үйл хэрэгт шударга байр суурь барьж, зоригтой дуугарч ирснийг бид сайшаан үнэлж байна. Намиби улстай цэвэр эрчим хүч болон бусад олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд Хятад улс бэлэн бөгөөд Хятадын компаниуд Намибид хөрөнгө оруулахыг дэмжинэ. Улс орнуудад том жижиг гэж үгүй, бүгд харилцан ойлгож, шударгаар харьцаж, харилцан хүндэтгэх ёстой гэдэг байр суурийг Хятад улс баримталсаар ирсэн гэж хэллээ.
Хаге Гейнгоб:
- Намиби, Хятад улс өнө удаан найрамдалтай. Хятад бол Намибигийн зовсон цагт найдаж түшиж болох найдвартай түнш, анд нөхөр билээ. Улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг олох, улс орноо хөгжүүлэхэд олгосон Хятад улсын харамгүй тусламжид Намиби талархаж байна. Намиби улс Хятад улсыг тууштай дэмжиж, Хятадын талтай хамтдаа хоёр орны харилцааг улам сайн хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэлэв.
