solongonews
XIII сонгуулийн УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны байнгын хорооны III хурал эхлэв
2018-08-21 15:45
XIII сонгуулийн УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны байнгын хорооны III хурал эхлэв.

Синьхуа Агентлагийн мэдээ: Гурав хоног болох XIII  сонгуулийн УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны байнгын хорооны III хурал 20-ны өдөр  Бээжинд эхэлж, “Бохирдлыг сэргийлэн засах явцад гарч буй асуудал болон түүнийг  зохицуулах” бодлогыг авч хэлэлцсэн байна. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны дарга Ван Ян нээлтийн ёслолыг даргалжээ. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч сайд Хань Жэн урилгаар илтгэл хийсэн  байна.

Ван Ян хурлыг даргалах үеэр: Байнгын хорооны бүх гишүүд  Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалаар  жолоодлого болгож, ХКН-ын төв хорооны бохирдлоос сэргийлэх засах тухай бодлогыг гүнзгий суралцаж, улс төрийн хариуцлага болон түүхийн хариуцлагатай байр сууриар  хурлын зориг санааны дагуу нааштай бодлого дэвшүүлж, экологийн орчныг хамгаалж,  үзэсгэлэнт сайхан Хятад улсыг бүтээн байгуулахын төлөө хамтын ойлголт, нийтийн  хүчнийг хуримтлуулах хэрэгтэй гэжээ.

Хань Жэн тайландаа: - Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал болон  ХКН-ын XVIIII их хурлын зориг санааг гүнзгий хэрэгжүүлж, Бүх Хятадын экологийг хамгаалах их хурлын олон байршуулалтыг хэрэгжүүлж, зорилго чиглэлийн дгуу,  бохирдлоос сэргийлэн засах ажлыг сайн хийж, ард түмний өдрөөс өдөрт нэмэгдэж  байгаа сайн сайхан экологийн орчны шаардлагыг батлах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл