ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин орон нутагт хийх энэ оны ажлаа 01-р сард эхлүүллээ. Тэрээр хөгжлийн шинэ үзэл баримтлалаар үндэсний шинэ бүс бүтээн байгуулж буй Шюн-Ань шинэ бүсэнд очиж ажилласан юм. Хятадын удирдагч улс орныхоо дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын орчин, экологийн хамгаалалтад үргэлж анхаарал тавьдаг билээ.

Хэбэй мужийн Шюн-Ань шинэ бүс бол Бээжин хотын нийслэлийн бус үүргийг шилжүүлэх, Хятадын хүн ам, эдийн засгийн нягтралтай бүсийг шинэчлэн саармагжуулах загвар гаргаж, инновациар шинэ хөдөлгөгч хүч бий болгоход маш чухал ач холбогдолтой юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш, Ши Жиньпин дарга Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг хот, орон нутагт олон удаа ажиллажээ. 2017 оны 2-р сард Ши Жиньпин дарга Хэбэй мужийн Аньшинь шяньд ажиллаж, Шюн-Ань шинэ бүсийг байгуулах хурал хийсэн юм. Мөн оны 4-р сард ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл мэдэгдэл нийтэлж, Хэбэй мужийн Шюн-Ань шинэ бүсийг байгуулах шийдвэр гаргажээ. Хоёр жилийн дараа Ши Жиньпин дарга дахин Шюн-Аньд ажиллаж байгаа нь энэ юм.

Бээжин-Шюн-Ань чиглэлийн төмөр зам бол Бээжин Шюн-Анийг холбосон чухал зам бөгөөд энэ замын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 2-р сард эхлүүлж, ирэх оны сүүлчээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Тэр үед Бээжингээс Шюн-Ань шинэ бүсэнд 30 минут явж хүрэх юм. Шюн-Аний төлөвлөлтийн үзэсгэлэнгийн төвд Ши Жиньпин дарга барилгын ажилчидтай видео холболт хийж: Та бүхэн хахир хүйтэнд төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа шаргуу хийж байгаад баяртай байна. ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс та бүхэнд, мөн та бүхнээр дамжуулж Хятадын төмөр замын бүтээн байгуулалтын нийт ажилчид, хөдөлмөрчин олонд мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсье гэжээ.
Шюн-Ань шинэ бүсийн захиргааны үйлчилгээний төв, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй Ши Жиньпин дарга уулзаад түүхэн боломжийг ашиглахыг уриалаад, Шюн-Ань шинэ бүсийг бүтээн байгуулахад бүх талын аж ахуйн нэгжүүдийн оролцоо хэрэгтэй. Төрийн өмчийн, хувийн, орон нутгийн, Бээжингийн аж ахуйн нэгж бүгдэд ховор тохиох, энэ түүхэн боломжийг ашиглаж, үндэстний сэргэн мандалт, өөрчлөлт нээлтийн манлайлагч болох хэрэгтэй гэжээ.

16-нд Ши Жиньпин дарга "Мянганы ой" ойн бүсэд очиж, машинаар ой модтой танилцан, ойн бүсийн өртөөний 2 давхрын индрээс бүтээн байгуулалтын ерөнхий байдлыг харж, ойн хамгаалагч нарын төлөөлөлтэй уулзав. Ирээдүйд Хятадын амьдралын хамгийн чухал стандарт юу болох талаар Ши Жиньпин хэлэхдээ: Цэлмэг тэнгэр, цэнгэг ус, ногоон мод, экологийн унаган төрх бол амьдралын хамгийн том мөрөөдөл болно. Урьд хуримтлуулсан туршлагын үндсэн дээр одоо "Мянганы ой" төсөл хэрэгжүүлж байна. Ирээдүйд аж төрөн суухад хамгийн тааламжтай бүс болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ногоон байгаль бол алт мөнгөнөөс үнэтэй. Шюн-Ань шинэ хот экологийн орчиндоо түшиглэж үнэ цэнээ хол ойрд мэдрүүлэх болно гэжээ.
