
Ши Жиньпин дарга:
- Хятад, Камбожийн нөхөрлөл улс орон, ард түмэн хоорондын жинхэнэ нөхөрлөлийг дэлхий нийтэд харуулсан бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах тухай үе улиран дамжих түүх болж чадна. Хятад улс Камбожийн хааны гэр бүлийнхэнтэй байгуулсан онцгой нөхөрлөлөө ихэд чухалчилдаг. Хятадын хэдэн үеийн удирдагчид Сиханук хаантай дотно нөхөрлөж ирсэн. Бид үүнийг өвлөн хөгжүүлж, Хятад, Камбожийн найрамдлыг үеийн үед уламжлах ёстой. Камбож өөрийн хөгжлийн замаа сонгохыг Хятад улс үргэлжлэн дэмжиж, Камбож улстай хамтран Хятад, Камбожийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ түвшинд гаргахыг дэмжинэ. Хоёр тал Хятад, Камбожийн хувь заяаны хамтын цогц байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээж, олон орон хоорондын соёл иргэншлийн олон талт чанарыг харилцан хүндэтгэж, соёл иргэншлийн солилцоог ахиулах үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж хэлэв.

