solongonews
Хань Жэн Туркийн Гадаад хэргийн сайд Федантай уулзав
2024-06-04 16:42
Хань Жэн Туркийн Гадаад хэргийн сайд Федантай уулзав.

        Хятад улсын дэд дарга Хань Жэн 4-ний өдөр Бээжинд Туркийн Гадаад хэргийн сайд Федантай уулзав.

      Хань Жэн хэлэхдээ“Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Эрдоган нарын стратегийн удирдлага дор Хятад Турк хоёр орны олон салбарын найрсаг солилцоо, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр байна.Хятад, Турк хоёр бол хөгжиж буй томоохон орон бөгөөд өргөн цар хүрээтэй нийтлэг ашиг сонирхол, хамтын ажиллагааны асар их нөөцтэй хөгжиж буй зах зээлийн чухал орон юм.Хятад улс Туркийн талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, "Бүс ба зам"-ыг хамтаар бүтээн байгуулалтыг чанартай хийж, бие биенээ хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Турк улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн гурван том санаачилгыг дэмжин оролцож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулахад таатай байна”.

     Федан хэлэхдээ“Турк нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан үйл ажиллагааг зөвшөөрөхгүй.Турк Хятадын хамтын ажиллагаа асар их нөөцтэй бөгөөд Хятад улстай дээд зиндааны харилцаагаа эрчимжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа ахиулахад бэлэн байна”.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл