solongonews
Түүх соёлын 796 ширхэг дурсгалт зүйл Хятад улс руу буцахаар болжээ
2019-04-18 20:53
Хилийн чанадад хэсэж явсан Хятадын түүх соёлын 796 ширхэг дурсгалт зүйл ”гэртээ харих” боллоо.

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Яо Давэй

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Италийн Ерөнхий сайд Конте нарын гэрчилгээгээр өнгөрсөн 03 дугаар сарын 23-нд БНХАУ, Италийн төлөөлөгчид эдгээр алдагдсан түүх соёлын дурсгалт зүйлсийг Хятадад буцааж өгөх тухай баримт бичиг солилцов.

Энэхүү үйл явдал нь сүүлийн 20 жилийн турш хамгийн том хэмжээгээр Хятадын түүх соёлын дурсгалт зүйлсийг буцаан өгч байгаа явдал юм.

2007 онд Италийн түүх соёлын дурсгалт зүйлийн цагдаа нар дотоодын түүх соёлын дурсгалт зүйлсийн зах зээлээс хууль бусаар арилжаалж байсан Хятадын түүх соёлын дурсгалт зүйлсийг илрүүлж, тэр даруйд нь дотоодын шүүхийн шүүн таслах ажлыг эхлүүлсэн байна.

Хятадын Үндэсний түүх соёлын дурсгалт зүйлсийг удирдах газар холбогдох мэдээллийг олсны дараа цаг даруйд нь Италийн Соёлын өвийг удирдах байгууллагатай холбоо барьж, алдсан түүх соёлын дурсгалт зүйлсийг нэхэж буцаан авах ажлыг өрнүүлэв.

10 хэдэн жил мөрдөлт хийсний дүнд 2019 оны эхээр Италийн шүүх 796 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлсийг Хятадын талд буцаахаар шийджээ.

БНХАУ-ын Үндэсний түүх соёлын дурсгалт зүйлсийг удирдах газрын Музейн удирдах газрын Нийгмийн түүх соёлын дурсгалт зүйлсийн газрын дарга Ү Минь хэлэхдээ:
- Хятадын тал Италийн соёлын цагдаагийнхантай холбоо барьж, түүх соёлын дурсгалт зүйлсийг буцаан тээвэрлэх ажлыг эхлүүлнэ гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл