solongonews
Орон нутгийн гадаад харилцааны хурал Бээжин хотноо болов
2024-04-12 10:23
Орон нутгийн гадаад харилцааны хурал Бээжин хотноо болов.

      Орон нутгийн гадаад харилцааны хурал 10,11-ний өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрөв.ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв комиссын ажлын албаны захирал Ван И хуралд оролцож, үг хэлсэн байна.Тэрээр“ ХКН-ын XVIII их хурлаас хойш орон нутгийн гадаад харилцааны ажил нь Хятадын онцлогтой томоохон улс орны дипломат харилцаатай уялдуулан зохион байгуулж, өндөр түвшний нээлтийг дэмжиж, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчилж, үр өгөөжтэй үр дүнд хүрч, үнэ цэнэтэй туршлага хуримтлуулсан юм. Үүний дунд хамгийн чухал нэг нь Ши Жиньпиний шинэ эрин үеийн социализмын үзэл баримтлалаар гол болгосон,Намын төв хорооны төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг чин сэтгэлээсээ бэхжүүлэх явдал юм. Шинэ эрин үед орон нутгийн гадаад харилцааны ажил нь "Хоёрыг баримтлах”-ийн зөв шийдвэрлэх ач холбогдлыг гүнзгий ойлгож, "Хоёр талыг хамгаалах"-д шийдэмгий хүрч, ерөнхий төлөвлөлт, зохицуулалтыг бэхжүүлж, орон нутгийн давуу талуудыг бүрэн дүүрэн тоглох ёстой.Сахилга бат, дүрэм журмыг чанд сахиж, орон нутгийн гадаад харилцаанд шинэ нөхцөл байдлыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэн бий болгож, хүчирхэг улс байгуулах, үндэсний сэргэн мандлын аугаа их үйлсэд шинэ хувь нэмэр оруулах ёстой”.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл