solongonews
Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцав
2018-11-14 10:24
Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцав.

Энэ онд Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой тохиож байна. 13-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын Үндэсний музейд болж буй “Агуу их өөрчлөлт-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үзэсгэлэн”-тэй танилцжээ.

Тэрээр: Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш, ХКН-ын удирдлагаар Хятадын ард түмэн шаргуу хатуужилтай тэмцэж, өөрийн гараараа улс орон, үндэстэн ястны хөгжин цэцэглэсэн түүхийг бүтээж, Хятад улсад асар их өөрчлөлт шинэчлэлтийг бий болгожээ.

ХКН-ын XIX их хурал Хятадын хөгжлийн хэтийн төлөвийг зурагласан юм. Бид шинэ эриний Хятадын онцлогтой социализмын замаар замнаж, намын төв хорооны шийдвэрийг бүх талаар хэрэгжүүлэн, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, гадаадад улам нээлттэй байлгавал Хятадын онцлогтой социализм улам гэгээн саруул ирээдүйтэй болно гэж онцолжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл