solongonews
Ван Чишань Сингапурт айлчилж байна
2018-11-07 16:49
Ван Чишань Сингапурт айлчилж байна

Сингапурын засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Ван Чишань 11-р сарын 5-7-нд тус улсад айлчилж, ерөнхийлөгч Халима Якоб, ерөнхий сайд Ли Сянь Лун нартай тус тус уулзжээ.  

Халима Якобтой уулзахдаа Ван Чишань: Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа гүнзгийрч, үр ашгийг нь хоёр тал, бүс нутгаараа хүртлээ. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт зэрэг олон салбарт Сингапурын талтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хятадын засгийн газар хөгжлийг тэргүүлэх үүргээ болгож байгаа бөгөөд 1.4 тэрбум хүн ардаа сайхан амьдруулахын тулд дэлхий дахинтай хамтарч ажиллах шаардлагатай юм. Мөн хөгжиж баяжсан Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжилд асар их боломж олгоно гэдгийг өнгөрсөн 40 жилийн Хятад улсын өөрчлөлт нээлтийн ололт амжилт тод харууллаа. Тиймээс Хятадын нээлттэй хаалганы бодлого улам бүр тэлэх болно гэжээ. 

Ли Сянь Лунтай уулзахдаа Ван Чишань: Хоёр орны харилцаа нь байнга эрч хүчээр бялхаж, Сингапур улс Хятадын өөрчлөлт нээлтийн үйл явцад идэвхтэй, гүнзгий оролцсоор ирлээ. 2015 онд Ши Жиньпин дарга Сингапурын удирдагчтай хамт хоёр орны харилцааг “цаг үетэй мөр зэрэгцсэн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа” болгон шат ахиулж, хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлсон билээ. Хоёр орны том төслийн хамтын ажиллагаа тогтвортой ахиж, үлгэр жишээ үйлдэл нь улам бүр нэмэгдэж байна. Түүхэн шинэ эринд Хятад улс улам өндөр түвшинд нээлттэй хөгжих болно. Саяхан Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтэд Ши Жиньпин дарга чухал илтгэл тавьж, Хятад улс улам нээлттэй байр сууриар дэлхийн улс орнуудтай хамтран дэлхийн эдийн засгийн нээлттэй хөгжлийг ахиулна гэсэн юм. Бид дотоодын ажлаа сайтар хийхийн зэрэгцээ, дэлхийн улс орнуудтай ойлголцлоо нэмэгдүүлж, итгэлцлээ бэхжүүлэн, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахыг хичээх болно гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл