
Орон нутгийн цагаар энэ сарын 1-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Буэнос-Айрест Германы канцлер Ангела Меркелийг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Германы харилцаа сайн сайхан хөгжлийн хандшаа хэвээр хадгалж байна. Хоёр талын дээд давхаргын хэлхээ холбоо нягт байж, тал бүрийн стратегийн түнш болсны хувьд хоёр орон олон талт байгууллага болон олон улсын үйл хэрэгт улам нягт хамтран ажиллах боллоо. Германы талтай нягт хамтран ажиллаж, олон талт үзэл болон нээлттэй дэлхийн эдийн засгийг хамгаалж, дэлхийн энх тайван тогтвортой байдалд тус дөхөм үзүүлэхийн төлөө хамтаар чармайхад бид бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Герман харилцан ашигтай хамтаар хожихыг баримтлах хэрэгтэй. Хятад улс нээлттэй байдлаа өргөтгөхөө эрс баримталж, энэ онд зах зээлээ нээлттэй байлгах олон арга хэмжээ хэрэгжүүлсэн. Германы цөөн бус аж ахуйн нэгж олон салбар дахь нээлттэй бодлогоос ашиг хүртэж байгааг бид анхааралдаа авсан. Хоёр тал өөр өөрийн давуу талаа бадруулан Хятад Германы хамтын ажиллагааг нэн чансаатай, нэн дээд давхаргад, нэн өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Герман улсыг “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны чухал түнш гэж Хятадын тал үзэж, Германы талтай Ази Европын дэд бүтцээ харилцан холбох үйл явцыг ахиулахад бэлэн байна. Хятад Герман дэлхийн гол болох эдийн засгийн цогц, худалдааны том гүрэн болсны хувьд чөлөөт худалдааг үргэлжлэн хамгаалж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх хэрэгтэй. Германы талтай хамтаар НҮБ-аар гол болгосон олон улсын системийг хамгаалж, дэлхийн төрөл бүрийн сорилтыг хамтаар даван туулах хэрэгтэй гэжээ.
Меркель хэлэхдээ, Герман Хятадын харилцаа сайн сайхан хөгжиж, хоёр орон дээд давхаргын хэлхээ холбоогоо хамгаалж, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагааг урагштай ахиулж байна. Германы аж ахуйн нэгж Хятадын нээлттэй байдлаа өргөтгөж байгаа бодлогоос ашиг хүртэж байгаад баяртай байна. Хятадын талтай олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэд бүтцийн барилга байгуулалт, технологийн курс дамжаа зэрэг салбарт гуравлах орны зах зээлд хамтран ажиллахад бэлэн байна. Германы Дуйсбург боомт “Нэг бүс-Нэг зам”-ын байгуулалтын холбогдох төсөлд идэвхтэй оролцож байна. Хятадын талын олон талт хамтын ажиллагааг чухалчилж байгаа, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах тухай “Парисын хэлэлцээр”-ийг эрс баримталж байгааг Германы тал сайшааж байна гэжээ.
