solongonews
Гуандүн, Хонконг, Макао гурван бүс хамтран олон улсын зэрэглэлийн бүс болгон бүтээн байгуулна
2019-02-18 22:36
Гуандүн, Хонконг, Макао гурван бүс хамтран олон улсын зэрэглэлийн бүс болгон бүтээн байгуулна

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд, Гуандүн, Хонконг, Макаогийн Давань бүсийг байгуулах ажлыг удирдах багийн таргын газрын дарга "Гуандүн, Хонконг, Макаогийн Давань бүсийн хөгжлийн хөтөлбөр"-г хэрэгжүүлэх тухай яриандаа, Гуандүн, Хонконг, Макаогийн Давань бүсийн бүтээн байгуулалтыг дэмжих нь Ши Жиньпинээр гол болгосон намын төв хорооны гаргасан чухал шийдвэр бөгөөд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын төлөвлөж, санаачилж, байршуулсан үндэсний стратеги юм. Энэ нь шинэ цаг эринд бүх талаар нээлттэй байх шинэ байдлыг бий болгох шинэ арга хэмжээ бөгөөд "нэг улс хоёр систем"-г хөгжүүлэх шинэ практик юм. ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр "Гуандүн, Хонконг, Макаогийн Давань бүсийн хөгжлийн хөтөлбөр"-ийн агуулгыг бүрэн эхээр нь нийтэлж байна гэжээ.

Тэрээр: Бид Гуандүн, Хонконг, Макаогийн Давань бүсийг бүтээн байгуулах ажлыг удирдах багийн тамгын газрын үүргээ идэвхтэй гүйцэтгэн, "нэг улс хоёр систем", "Хонконгчууд Хонконгоо засах", "Макаочууд Макаогоо засах" гэсэн өөртөө засах чиглэлийг бүх талаар зөв оновчтой хэрэгжүүлэн, үндсэн хууль, тулгуур хуулийг хатуу мөрдөж, Гуандүн, Хонконг, Макаогийн болон холбогдох байгууллагатай хамтран бүх ажлын үүргээ сайтар биелүүлэн, хөтөлбөрт багтсан бүх талын сайн сайхан хэтийн төлөвийг бодит ажил хэрэг болгоно. Мөн нийгэм, олон нийт Давань бүсийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, Гуандүн, Хонконг, Макаогийн Давань бүсийг олон улсын зэрэглэлийн бүс, оршин суух, ажиллаж амьдрах, аялан жуулчлахад тааламжтай бүс болгон бүтээн байгуулж, ардын амьжиргааг дээшлүүлэн, өндөр чанартай хөгжлийг дэмжсэн жишиг бүс болгон бүтээн байгуулахыг найдаж байна гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл