solongonews
Ши Жиньпин, Пэн Лиюань нар гадаадын зочдын хамт яармагтай танилцав
2019-04-29 11:26
19:00 цагийн үед Ши Жиньпин, Пэн Лиюань нар Хятадын ордны нэг давхарт гадаадын удирдагчид, тэдний гэргий нарыг хүлээн авч уулзан, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн сурталчилгааны киног үзэж, яармагийн гол сэдвийн ханын дэргэд дурсгалын зураг татуулжээ.

Гадаадын удирдагчид, Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын ололт амжилт, уран бүтээлчдийн гар урлалыг сайшаагаад, Хятадтай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг хамтдаа бүтээн байгуулахыг хүссэн байна.

Ши Жиньпин, Пэн Лиюань нар гадаадын зочдын хамт үндэсний ерөнхийлсөн үзэсгэлэнгийн бүсэд очиж, Камбож, Чех, Жибути, Киргиз, Мьянмар, Балба, Пакистан, Япон, Сингапур, Тажикстаны цэцгийн үзмэрээр зочилжээ. 10 гаруй орны цэцгийн үзмэр улс орны үндэсний цэцэг, онцлог цэцэг дизайнаас бүрдсэн бөгөөд дэлхийн нэр төртэй үзэмжит цэг, байгалийн өнгө үзэмжийг үзүүлсэн нь тус яармаг хүн төрөлхтний найрамдал, солилцоо, хүн байгалийн зохицлыг бэлгэдсэн яармаг болсон юм. Зочлогч орон Хятад улс бусад улс орны яармагт оролцох ажилд идэвхтэй дэмжлэг үзүүлсэнд гадаадын зочид талархлаа илэрхийлээд, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсэн ерөөжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл