solongonews
Чинь Ган Палестины Гадаад хэргийн сайд Маликитай уулзав
2023-06-14 10:42
Чинь Ган Палестины Гадаад хэргийн сайд Маликитай уулзав

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ган 7-р сарын 13-ны өдөр Бээжин хотноо Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббастай хамт Хятадад айлчилж явсан Палестины Гадаад хэргийн сайд Маликитай уулзжээ.

Чинь Ган хэлэхдээ, Ерөнхийлөгч Махмуд Аббас бол энэ жил Хятадын хүлээн авсан арабын анхны төрийн тэргүүн юм. Энэ нь Хятад, Палестины онцгой нөхөрлөл, Палестины шударга үйл хэргийн төлөө Хятад улс дэмжлэг үзүүлж байгааг бүрэн харуулж байна. Хоёр улсын төрийн тэргүүн хоёр улсын харилцааг хөгжүүлэх дээд хэмжээний загварыг гаргаж, стратегийн чиглэлийг тодорхой болгож, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ түвшинд гаргана гэж үзэж байна гэв.

Малики хэлэхдээ, Хятад бол найдвартай анд. Палестины асуудлаарх Ши Жиньпин даргийн цуврал санаачлагыг Палестины тал өндрөөр үнэлж байна. Пакистан нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын үндсэн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар Хятадыг тууштай дэмжсээр байх болно гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл