solongonews
Ши Жиньпин Сенегал улсын ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийв
2018-07-22 20:23
Ши Жиньпин дарга 07- сарын 21-ний өдөр Сенегал улсын ерөнхийлөгч Маку Саллтай хэлэлцээр хийсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 21-ний өдөр Дакар хотноо хүрч, БНСУ буюу Сенегал улсын ерөнхийлөгч Маку Саллтай хэлэлцээр хийсэн байна. Хоёр тэргүүн Хятад, Сенегалын сүүлийн жилүүдийн харилцааны хөгжлийг өндрөөр үнэлж, хамтдаа хичээн ажиллан, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг баялаг амжилтад хүргэж, хоёр орны харилцааны сайн сайхан ирээдүйг байгуулахыг санал нэгтэй зөвшөөрөв.

Ши Жиньпин хэлэхдээ:

- 2016 онд би ерөнхийлөгч тантай хамт хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон. Өнөөдөр хоёр талын хамтын хүчин зүтгэлээр Хятад, Сенегалын харилцаа хөгжлийн замдаа орж, улс төрийн итгэлцэл гүнзгийрэн, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бодитой үр дүнд хүрсэн байна. Хятад улс Сенегалтай хамт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэж, хоёр орны ард иргэдэд үр шим хүртээхэд бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоны дараа анх удаа Сенегалд айлчилж буйд Маку Салл баярлаж буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ:

- Хятад улс хүн төрөлхтний дэвшилд гарамгай хувь нэмрээ оруулсаар ирсэн бол өдгөө олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэх болсон. Сенегалын эдийн засаг, нийгмийн хөгжил, сэргэн мандлын төлөвлөгөөнд үзүүлсэн Хятадын улсын харамгүй дэмжлэгт баярлаж байна. Сенегал "Нэг Хятадын бодлого"-ыг хэлбэрэлтгүй баримталж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн, хоёр талын дэд бүтцийн байгуулалт, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, аялал жуулчлал, соёл, спорт зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл