solongonews
ХКН-ын XIX их хурлын хэвлэл мэдээллийн төв хамтын сурвалжлага хийв
2017-10-23 11:08
ХКН-ын XIX их хурлын хэвлэл мэдээллийн төв 10 дугаар сарын 22-ны өдөр “Хятадын онцлогтой армиа хүчирхэгжүүлэх замналыг ахиулъя” сэдэвт хамтын сурвалжлага зохион байгуулсан байна.

        Хятадын хуурай замын 74-р нэгтгэл армийн  дугаар бригадын усан болон хуурай замын хуягт танкны дарга Ван Рүй, агаарын  цэргийн дугаар хорооны дарга Лю Рүй төлөөлөгчийн хувиар гадаад, дотоодын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

ХКН-ын XIX их хурлын тайланд “Армиа хүчирхэгжүүлж шинэ  байдлыг бий болгох тухай” өгүүлсэн байна. Үүнийг хэрхэн ойлгох вэ гэсэн  сэтгүүлчийн асуултад Ван Рүй:

- Таван жилийн туршид Хятадын олон салбарын ажил төрөл  хурдтай хөгжиж, цэрэг армийн салбарт ч асар их өөрчлөлт гарсан юм. Тухайлбал:  

Нэг. Анхан шатны өргөн олон офицер дайчид нам, Ши Жиньпин даргын чин үнэнч  итгэлийг журамлан сахиж, шинэ эрин үеийн армиа хүчирхэгжүүлэх намын үзэл санаа,  цэргээ хүчирхэгжүүлэх ажил үйлс, шинэ эрин үеийн хувьсгалт армийн хэв суртлыг  бий болгосоор ирсэн.

Хоёр. Батлан хамгаалах, армийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх  талаар түүхэн амжилт гаргаж, армийг үе шаттай удирдлагын шинэ зохион  байгуулалтад оруулсан.

Гурав. Цэрэг арми байлдааны бэлэн байдалд байх цорын  ганц үндсэн стандарт баримталж, дасгал сургуулилтаа эрчимтэй хийх хүчин чадлаа  дээшлүүлж чадсан гэсэн байна.

Хятадын армийн олон улсын үйл хэрэгт оролцож буй асуудалд холбогдуулан Лю Рүй:

- Сүүлийн жилүүдэд  Хятадын арми олон улсын талбарт улам их үүрэг гүйцэтгэх болж, хилийн чанадад  армийн олон талын үйл ажиллагаа явуулдаг болсон. НҮБ-ын энхийг сахиулах үйл  ажиллагааны талаар Хятад улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн  орноос хамгийн олон цэрэг илгээсэн бөгөөд хамгийн чухал цэрэг илгээх эх  үүсвэрийн нэг, давхцсан тоогоор 36 мянга гаруй энхийг сахиулах хүчин илгээсэн  юм. Өнгөрсөн сард 8000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах том хүчин үүргээ гүйцэтгэв. Хятадын армийн хүчин гадаадад гамшигтай тэмцэх, Адены буланд хамгаалалтын тусламж үзүүлэх, баруун Африкт эбола халдвартай тэмцэх зэрэг  ажилд идэвхтэй оролцон, олон улсын хамтын нийгэмлэгийг олон нийтийн аюулгүйн  бүтээгдэхүүнээр хангасаар ирсэн юм гэсэн байна.
 

 

Зохиогч: РЕНЧИНСОО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл