solongonews
“Хятад-Монголын найрамдал хэл соёлын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа болов
2018-11-20 20:18
Монголын Үндэсний Их Сургуулийн “Хятад-Монголын найрамдал хэл соёлын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа 11-р сарын 20-ны өдөр МҮИС дээр боллоо.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ян Чиндун, МҮИС-ийн захирал Сун, дэд захирал Шийрэв, Улаанбаатар хотод суугаа Хятадын Соёлын төвийн дэд дарга Хасбагана болон Монголын Үндэсний Их Сургуулийн багш сурагчид, хэвлэл мэдээллийнхнээс бүрдсэн 100 гаруй хүн нээлтийн арга хэмжээнд оролцов.

Арга хэмжээний үеэр

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ян Чиндун, МҮИС-ийн орлогч захирал Шийрэв нар нээлтийн ёслол дээр үг хэллээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ян Чиндун

Ян Чиндун зөвлөх БНХАУ-ын Элчин сайд Шин Хайминий нэрийн өмнөөс Монголын Үндэсний Их Сургуулийн “Хятад-Монголын найрамдал хэл соёлын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж байгаад баяр хүргээд:

- БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад албан ёсны төрийн айлчлал хийснээс хойш Хятад, Монгол хоёр орны харилцаа тасралтгүй сайжран, хүмүүнлэгийн салбарын солилцоо, хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал хэсэг болсоор ирсэн. Монголын Үндэсний Их Сургууль бол Монгол Улсын нэр хүндтэй сургуулиудын нэг. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас ивээн тэтгэж байгуулсан энэхүү “Хятад-Монголын найрамдал хэл соёлын төв” нь Хятад соёл, хятад хэл сонирхдог багш сурагчдад суралцах таатай орчин бий болгоно гэдэгт итгэж байна. Мөн хятад хэлийг сурч, Хятад улс болон Хятадын соёлыг илүү сайн ойлгож, Хятад, Монголын нөхөрсөг харилцаанд хувь нэмрээ оруулаарай хэмээн та бүхнээс хүсэж байна гэлээ.

МҮИС-ийн дэд захирал Шийрэв

Шийрэв хэлэхдээ:

- МҮИС байгуулагдаад 20 жил болж байгаа. Өнгөрөгч 20 жилд манай сургууль боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн, хамгийн хурдтай хөгжсөн хувийн их сургууль болж чадсан. Энэ нь Монгол Улсын ирээдүй, хойч үе болсон оюутан залуусын эрдэм мэдлэгийн санд оруулж байгаа бидний томоохон хувь нэмэр гэж үзэж байна. Оюуны салбарт хийж гүйцэтгэж байгаа энэхүү ажлыг маань дэмжиж БНХАУ-ын Элчин сайдын яамнаас энэ сайхан танхимыг тохижуулж, бидэнд бэлэг барьж байгаад туйлын их баяртай байна. Энэ танхимаар дамжуулж Хятад, Монголын найрсаг харилцаа өргөн түвшинд хөгжиж цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Улаанбаатар хотод суугаа Хятадын Соёлын төвийн дэд дарга Хасбагана, МҮИС-ийн дэд захирал Шийрэв нар танхимын нээлтийг албан ёсоор эхлүүллээ

Нээлтийн арга хэмжээний үеэр МҮИС-ийн сайн дурын хятад хэлний багш Фань Жялинь тус сургуулийн хятад хэлний сургалтын байдлыг танилцуулсан байна.

МҮИС-ийн сайн дурын хятад хэлний багш Фань Жялинь

Дурсгалын зураг үлдээлээ

Зохиогч: С.УРЬХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: С.Урьхан, Ц.Цэлмүүн
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл