Хятад улсын дарга Ши Жиньпин Никарагуа улсын ерөнхийлөгч Хосе Даниэль Ортега Сааведратай 12-р сарын 20-нд утсаар ярьж, Хятад, Никарагуа улс стратегийн түншийн харилцаа тогтоож буйгаа мэдэгджээ.
Ши Жиньпин хэлэхдээ "Хоёр жилийн өмнө Ортега ерөнхийлөгч болон Росарио Мурилло дэд ерөнхийлөгч нар Хятад, Никарагуа хооронд дипломат харилцаагаа сэргээх улс төрийн шийдвэр гаргаж байсан. Хятад, Никарагуагийн харилцааны төлөө гаргасан та бүхний чухал хувь нэмэр түүхэнд тод үлдэх болно. Дипломат харилцаагаа сэргээснээс хойших хоёр жилд хоёр тал цаг минуттай уралдан шаламгайлж, Хятад, Никарагуагийн харилцааг үсрэнгүй хөгжүүлэн, хоёр талын амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал асуудлаар харилцан дэмжиж, ажил хэрэгч харилцааг өргөжүүлж, их үр дүнд хүрлээ. Өнөөдөр Ортега ерөнхийлөгчтэй хамтдаа Хятад, Никарагуагийн стратегийн түншийн харилцааг албан ёсоор зарлаж, үүгээр шинэ гараа болгож, Хятад, Никарагуагийн харилцааг тасралтгүй шинэ үр дүнд хүргэн, эв нэгдэлтэй хамтран ажиллаж, харилцан ашигтай хамтдаа хожих жишиг бий болгоход миний бие бэлэн байна" гэв.
Хоёр орны төрийн тэргүүн нар утсаар ярьж, дараа нь хоёр тал “БНХАУ, БННУ стратегийн түншийн харилцаа тогтоосон тухай хамтарсан мэдэгдэл” гаргажээ.
