solongonews
Ши Жиньпин Брунейд айлчилж байна
2018-11-19 10:37
Ши Жиньпин Брунейд айлчилж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 18-нд Бандар-Сери-Бегаванд хүрэлцэн очиж, Бруней Даруссамд хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. 

Орон нутгийн цагаар 06 цаг 50 минутад Ши Жиньпин даргын тусгай нисэх онгоц газардах үед Брунейн Засгийн газрын өндөр албан тушаалтнууд угтан авчээ.  

Ши Жиньпин Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Брунейн Засгийн газар, ард түмэнд мэнд хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүллээ.

Ши Жиньпин: - Хятад, Бруней далайгаар алсалсан хөрш бөгөөд харилцан итгэлцсэн найз, түнш юм. Манай хоёр улс урт удаан найрсаг харилцааны түүхтэй. Энэ айлчлалаар дамжин, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхийг хүсэж байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл