solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Хорватын Ерөнхийлөгчтэй уулзав
2019-04-11 11:04
Ерөнхий сайд Ли Кэчян Хорватын Ерөнхийлөгчтэй уулзлаа.

 Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 04-р сарын 10-ны өдөр Хорватын Ерөнхийлөгч Китаровиктай уулзлаа.

    Ли Кэчян ерөнхий сайд юуны өмнө Ши Жиньпин даргын Ерөнхийлөгч Китаровикт дэвшүүлсэн мэндчилгээг уламжлаад:

- Хятад, Хорват хоёр тал хэзээд харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхийг баримталдаг. Хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжлөө хэвээр хадгалж байна. Ерөнхийлөгч та Хятад, Хорватын харилцааны хөгжлийг ихэд чухалчилдгийг бид сайшааж байна. Хятад, Хорватын хамтын ажиллагаа эрх тэгш, нээлттэй, хөгжлийн нөөц ихтэй юм. "Нэг бүс нэг зам" санаачилга ба Хорватын "Гурван тэнгисийн хамтын ажиллагаа" санаачилгыг эрчимтэй холбож, хоёр орны олон салбарын бодит хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.

Китаровик:

- Хорват, Хятад гүн зузаан уламжлалт найрамдалтай. Хоёр талт харилцаа найрсаг, хоёр талын ашиг сонирхлын зөрчилгүй. Худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёлын салбарын хамтын ажиллагаа ирээдүйтэй юм. Таны энэ удаагийн айлчлал баялаг үр дүнд хүрч, Хорват, Хятадын харилцааны хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэлээ. Хятадын компани Хорватад хөрөнгө оруулж, тэнгисийн боомт зэрэг салбарт хамтран ажиллахыг хүсэж байна. Хорватын тал ямарваа орны аж ахуйн нэгжийг гадуурхахгүй. "Гурван тэнгисийн хамтын ажиллагаа"-ны санаачилга ба "Нэг бүс нэг зам" санаачлага, мөн "16+1 хамтын ажиллагаа"-г улам сайн холбож, Хорват Хятад, Европ Хятадын бодит хамтын ажиллагааг ахиулан шинэ хөгжилд хүргэхэд Хорватын тал бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл