solongonews
Ши Жиньпин, Путин нар товч уулзалт хйив
2024-05-17 09:31
Ши Жиньпин, Путин нар товч уулзалт хйив.

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05-р сарын 16-ны үдэш Ардын их хурлын ордонд төрийн айлчлалаар хүрэлцэн ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй товч уулзалт хийжээ.

        Ши Жиньпин хэлэхдээ“Өнөөдөр дэлхий ертөнц зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлтүүдтэй тулгарч, үймээн самуун, өөрчлөлтийн үе рүү орж байна.Хөгжиж буй олон улсын өөрчлөлт,эмх замбараагүй байдлын өмнө Хятад улс стратегийн шийдэмгий байдлаа хадгалсаар ирсэн.Хятадын Коммунист Намын удирдлага дор Хятадын ард түмэн янз бүрийн бэрхшээл, сорилтыг даван туулж, өндөр чанартай хөгжил,Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахыг хичээж ирсэн юм.Хятад,Орос болон бусад оронтой хамтаар эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн засаглалын зөв чиглэлийг удирдан чиглүүлж, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалж, дэлхийн энх тайван, хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байна”.

        Путин хэлэхдээ“Хятадын хөгжлийг зогсоох боломжгүй, ямар ч хүч Хятадын хөгжил дэвшлийг хазаарлаж чадахгүй.Орос улс Хятад болон бусад "дэлхийн өмнөд" орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын шударга ёсыг ахиулж, илүү эрх тэгш, олон туйлт ертөнцийг байгуулахад бэлэн байна”.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл