solongonews
Ши Жиньпин Макаогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, оюутнуудын төлөөлөлд хариу захидал илгээжээ
2023-05-24 16:48
Ши Жиньпин Макаогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, оюутнуудын төлөөлөлд хариу захидал илгээжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 23-нд "Макаогийн шинжлэх ухаан-1" хиймэл дагуулыг бүтээхэд оролцсон Макаогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, оюутнуудын төлөөлөлд хариу захидал илгээжээ. 

Ши Жиньпин "Та нарын үндэсний шинжлэх ухаан, технологийн үйлс, сансрын хүчирхэг улсыг бий болгоход өөрийгөө зориулж  байгааг захидлаас чинь маш сайн мэдэрсэн. "Макаогийн шинжлэх ухаан-1" хиймэл дагуул амжилттай хөөргөсөнд халуун баяр хүргэж байна. 

Сүүлийн жилүүдэд Макао, Хятадын эх газартай сансар судлал зэрэг технологийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, нааштай үр дүнд хүрсэн юм. Дэлхийн жишигт нийцсэн шинжлэх ухаан, технологийн хүчирхэг гүрэн байгуулах, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулснаар Макаогийн их дээд сургууль, Макаогийн шинжлэх ухаан, технологийн ажилчдад илүү өргөн хүрээтэй хөгжлийн орон зай бий болгосон. Та бүхнийг улсаа хайрлах, Макаог хайрлах сайхан уламжлалаа  үргэлжлүүлэн өвлөж, улс орныхоо хөгжил хийгээд мөн Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, "Нэг улс, хоёр систем" бодлого Макаод  амжилттай хэрэгжихэд  шинэ хувь нэмэр оруулахыг хүсэн найдаж байна" гэжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл