solongonews
Ши Жиньпин Папуа Шинэ Гвиней улсын ерөнхий сайдтай уулзав
2018-11-16 20:55
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 16-нд Моресбид Папуа Шинэ Гвиней улсын ерөнхий сайд Петер Онейлтэй уулзав.

Хоёр орны удирдагч Хятад, Папуа Шинэ Гвинейн уламжлалт найрсаг харилцааг өндрөөр үнэлж, хоёр талт харилцааны цаашдын хөгжлийг төлөвлөн, харилцан хүндэтгэж, хамтдаа хөгжсөн иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоохоор санал нэгджээ.

Ши Жиньпин: Сүүлийн жилүүдэд хоёр орны дээд зиндааны харилцаа  нягтарч, ажил хэрэгч хамтын ажиллагаа ихээхэн үр дүнд хүрч байна. Папуа Шинэ Гвиней нэг Хятадын бодлого хэрэгжүүлж байгааг Хятад улс сайшааж, Папуа Шинэ Гвинейг улс үндэстнийхээ онцлогт тохирсон хөгжлийн замаар замнахыг гуйвшгүй дэмжинэ. Хоёр талт харилцаан дахь улс төрийн үүргийг эрчимжүүлэхийн төлөө хоёр тал харилцан итгэлцэж, хамтдаа хөгжсөн иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоохоор шийдлээ. Энэ нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааны үр дүн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулах болно. Бид Папуа Шинэ Гвинейтэй харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, нөхөрлөлөө бэхжүүлж, иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа шат ахиулахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр: Бид цаашид олон салбар, олон давхаргын харилцаагаа хөгжүүлж, улс төрийн намууд, парламент, орон нутгийн болон төрийн бус байгууллагуудын солилцоог бэхжүүлнэ. Папуа Шинэ Гвиней XXI зууны тэнгисийн торгоны зам дагуу улс, Номхон далайн арлын улсуудаас Хятад улстай Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны хэлэлцээ хийсэн анхны орон юм. Хоёр тал Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн стратегийн уялдаагаа бэхжүүлж, чөлөөт худалдааны хоёр талт хэлэлцээрийг эртхэн байгуулахаар хичээн, эрчим хүч, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ. Хятадын тал Папуа Шинэ Гвинейтэй НҮБ, АПЕК, АСЕАН-ны бүс нутгийн форум, Номхон далайн арлын улсуудын форум зэрэг олон талт механизм дахь ойлголцол, холбоогоо эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Уулзалтын дараа хоёр орны удирдагчид хоёр талт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. 

 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл