solongonews
ХКН-ын 19-р их хурлын үзэл санааг танилцуулав
2017-11-01 17:26
ХКН-ын 19-р их хурлын үзэл санааг танилцуулав

11-р сарын 1-нд, Бээжинд ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах хэлтэс тусгай сэдэвт танилцуулгын хурал зохион байгуулж, гадаадаас Хятадад суугаа дипломат дээд тушаалтан, хил дамнасан худалдааны холбоо болон аж ахуйн нэгжийн төлөөлөлд ХКН-ын  19-р их хурлын үзэл санааг тайлбарласан байна. Үүнд Хятадад суугаа 90 гаруй Элчин юм уу түр төлөөлөгчийн газрыг багтаасан 150 гаруй орны 260 дипломат дээд тушаалтан хуралд оролцов.

ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах хэлтсийн дэд дарга Гүө Е Жөү шинэ үзэл санаа, шинэ амжилт, шинэ эрин, шинэ замнал, шинэ шаардлага, шинэ хувь нэмэр зэрэг "түлхүүр үг"-нээс гардаж, 19-р их хурлын холбогдох байдлыг танилцуулав. Гүө Е Жөү хэлэхдээ, ХКН-ын 19-р их хурал бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зангилаагийн шат, Хятадын онцлогтой социолизм шинэ эринд дэвшин орсон чухал цаг үед хуралдсан маш чухал их хурал юм гэжээ.

Тусгай сэдэвт хурал дээр, Узбекистан, Румын, Танзани зэрэг орноос Хятадад суугаа элчин сайд нар Гүө Е Жөү дэд даргатай 19-р их хурлын тайлан дахь Хятадын шинэ эриний олон салбарын хөгжил хийгээд хөрш оронтойгоо хамтран ажиллах асуудлаар солилцсон байна. Хятадад суугаа элч нар тэмдэглэхдээ, ХКН-ын 19-р их хурал маш чухал ач холбогдолтой, их хурлаас Ши Жиньпины шинэ эрин дэх Хятадын онцлогтой социолизмын үзэл санааг дурдаж, Хятадын бодит байдалд нийцсэн стратегийн чухал чухал арга барилуудыг дэвшүүлснээр, Хятадын хөгжлийн чиглэлийг тодорхойлсон төдийгүй, бас дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлд алс хэтийн гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно. Энэхүү ухуулан таниулах хурлаар дамжин ХКН-ын 19-р их хурлыг гүнзгий ойлгосноор, өөрийн орны засгийн газар болон ард түмэн хурлын үзэл санааг бүх талаар ойлгохыг идэвхтэй урагшлуулах болно гэжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл