Бө-Аогийн Азийн чуулга уулзалт нь Азийн цаашид дэлхийд нөлөөлөх өндөр төвшний уулзалт юм. Өнгөрсөн онд Хятад улсын дарга Ши Жиньпин мөн уулзалтын үеэр чухал яриа илтгэл тавьсан байна. Энэ оны уулзалтын гол сэдэв нь “Хамтын хувь заяа, хамтын үйл ажиллагаа, хамтын хөгжил” болно. Тус хурал нь олон талын нийтлэг ойлголтод хүрч, Ази ба дэлхийн энх тайван хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж хэллээ. Ази бол дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах чухал хүч, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хөшүүрэг юм. Эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулах нь Азийн орнуудын хамтын зорилт, бид Азийн орнуудтай хамтдаа урагшлан, аливаа сорилтыг хамтдаа даван туулж, хөгжлийн орон зайг өргөжүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн байна. Тэрээр:
- Аюулгүй, хөгжлийн орчныг хүч нэгтгэн хамгаалж, стратегийн итгэлцлийг гүнзгийрүүлэн, харилцан хүндэтгэсэн, санал нэгтэй, харгалзсан Азийн харилцааны соёлыг бий болгох ёстой. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээрийн хамтдаа хөгжих төслийг эртхэн боловсруулж, бүс нутгийн интегралчлалын механизмыг нэгтгэхийг дэмжиж, Азийн эрч хүчтэй том зах зээлийг бүтээн байгуулж, "Нэг бүс нэг зам" санаачилгыг талуудын хөгжлийн стратегитай холбох ёстой. Гадаадад нээх бол Хятадын үндсэн улсын бодлого. Гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль нь Хятад улс хууль ёсны, олон улсын таатай бизнесийн орчныг бүрдүүлэх чухал арга бодлого юм. Бид энэ оны эцэс хүртэл холбогдох хууль дүрмийг боловсруулж, ирэх оны 01-р сарын 01-нд буюу гадаад хөрөнгө оруулалтын хуультай хамт хэрэгжүүлнэ. Түүнчлэн банк санхүүгийн салбар, орчин үеийн үйлчилгээний салбар ба бусад салбарт гадаадад нээх бодлогыг өргөжүүлэн тэлэх болно. Бид гадаад, дотоодын аж ахуйн нэгжид эрх тэгш хандаж, оюуны эрхийн хамгаалалтыг сайжруулж, гадаад худалдааны хууль ёсны эрхийг үнэнхүү бат хамгаална гэж онцолсон байна.
