solongonews
Ши Жиньпин Ливийн ерөнхийлөгчийн зөвлөлийн дарга Манфид эмгэнэлийн цахилгаан илгээв
2023-09-13 09:45
Ши Жиньпин Ливийн ерөнхийлөгчийн зөвлөлийн дарга Манфид эмгэнэлийн цахилгаан илгээв.

   Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 12-ны өдөр Ливид болсон хар салхины гамшигтай холбогдуулан Ливийн ерөнхийлөгчийн зөвлөлийн дарга Манфид эмгэнэлийн цахилгаан илгээв.

   Ши Жиньпин хэлэхдээ "Ливи улс хар салхины дайралтад өртөж, олон хүн хар эндэж шархдан, их хэмжээний эд хөрөнгөөрөө хохирсон тухай мэдээд цочирдлоо. Би Хятадын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс амиа алдагсдад гүн эмгэнэл илэрхийлж, амиа алдагсдын ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Ливийн ард түмэн бэрхшээлийг хамтдаа даван туулж, гамшгийг ялж чадна гэдэгт итгэж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл