solongonews
ХКН-ын XIX их хурлын анхны хэвлэлийн бага хурал
2017-10-20 11:05
Энэ сарын 19-нд ХКН-ын XIX их хурлын Хэвлэл мэдээллийн төв анхны хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа.

 ХКН-ын Сахилга бат шалгах төв комиссын нарийн бичгийн даргын орлогч, Хянан байцаах яамны сайд, Үндэсний авлигалаас урьдчилан сэргийлэх газрын дарга Ян Шяодү Хятадын болон гадаадын сэтгүүлчдэд намын дотоод удирдлагыг бүх талаар чангатгаж буй тухай байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан байна.

Тэрээр:

- XVIII их хурлаас хойш нөхөр Ши Жиньпинээр гол болгосон Төв хороо намаа бүх талаар хатуу засах явдлыг стратегийн төлөвлөлтөд хамруулж, намын суртлыг сайжруулах, авлигалтай тэмцэх тэмцлийг шинэ өндөрлөгт гаргаж, хатуу чанга зоригоор намын дотоод удирдлагыг чангатган, авлигтай хатуу тэмцэж, намын байгуулалтад түүхэн шинэчлэл хийж, намын урт удаан хугацаанд эрх барих нөхцөлд өөрийгөө цэгцлэх үр ашигтай зам хайх талаар чухал ахиц гарган, намаа улам бат бөх, улам ариун цэвэр, улам тэргүүний болгож, улам их эрч хүчтэй болгосон байна гэсэн байна.

XVIII их хурлаас хойш Сахилга бат шалгах, Хянан байцаах байгууллагууд нийт 2 сая 674 мянган хэргийн мэдүүлэг авч, 1 сая 545 мянган хэргийг шалгаж, 1 сая 537 мянган хүнд сахилга батын шийтгэл ноогдуулж, 58 мянган хүнийг шүүхийн байгууллагад шилжүүллээ. Энэ таван жилийн хугацаанд муж, армийн зэрэг дэвээс дээших намын 440 гишүүн боловсон хүчнийг хэрэг үүсгэн шалгасны дотор төв хорооны гишүүн, орлогч гишүүн 43, Сахилга бат шалгах төв комиссын гишүүн 9 байна. Газрын зэрэглэлийн 8900, хошуу, шяний зэрэглэлийн 63 мянган боловсон хүчинд сахилга батын шийтгэл, анхан шатны 278 мянган боловсон хүчинд сахилга батын шийтгэл ноогдуулсан. Гадаадад оргон зайлсан 3453 хүнийг нэхэн баривчилж, "Улаан зар"-аар эрэн сурвалжилж байсан 100 хүний 48-ыг нь нэхэн баривчилсан байна.  Намын дотоод 90 гаруй хууль дүрэмд өөрчлөлт оруулах буюу шинээр баталж, намаа засах, улс орноо засах ажлыг уялдуулан хийж байна гэж тэрээр хэлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл