solongonews
”Хятад ба Дэлхий: Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран ажиллах нь” сэдэвт олон улсын форум боллоо
2023-07-06 09:54
”Хятад ба Дэлхий: Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран ажиллах нь” сэдэвт олон улсын форум боллоо.

"Хятад ба Дэлхий: Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран ажиллах нь" сэдэвт олон улсын форум 07-р сарын 05-ны өдөр Бээжин хотноо болжээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулах яамны сайд Ли Шүлэй оролцож үг хэлэв.

Хятад, гадаадын зочид "Өнөөгийн дэлхий ертөнц зуун жилд байгаагүй өөрчлөгдөж байна. Дарга Ши Жиньпин дэлхийн бүх улс орнуудын хоорондын ойр дотно харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг гүнзгий ойлгож, дэлхийн нийтлэг хувь заяаг хуваалцаж, энх тайвныг эрэлхийлэх, хөгжлийг эрэлхийлэх, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том нийтлэг хэсэгт анхаарлаа хандуулж, хүн төрөлхтөнд зориулсан хувь заяаны хамтын цогцыг  байгуулах үзэл санааг тодорхой дэвшүүлсэн байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл санаа цаг үеийн чиг хандлага, бүх улс орны хүмүүсийн хүлээлтэд нийцэж, үзэл санааны утга санааг нь тасралтгүй баяжуулж, улам бүр үр өгөөжтэй бодит үр дүнд хүрч, олон улсын өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий нөлөө үзүүлж байна. Өнөөгийн дэлхийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгийн бүх талын мэргэн ухаан, хүч чадлыг цуглуулж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хамтран дэмжиж, орчин үеийн шинэчлэлийн замыг хамтран судлах шаардлагатай байна. Эрдэм шинжилгээ, оюун ухааны хоорондын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн явуулах, соёл иргэншлийн дунд харилцан суралцахыг дэмжих, хүмүүсийн харилцан ойлголцол, дотно байдлыг дээшлүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах ажлыг хамтран дэмжинэ гэж үзэж байна" гэв.

Энэхүү форумыг Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи зохион байгуулж байгаа бол "Дэлхийн хөгжлийн үйл явцыг сэргээх", "Хүн, байгаль нэгдэж орших", "Соёл иргэншлийн явцад солилцоо, харилцан суралцахуйг гүнзгийрүүлэх", "Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх" зэрэг сэдвийн хүрээнд форумыг явуулжээ. Мөн ядуурлыг бууруулах, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай форум, засаглалын туршлага солилцох тухай форум зохиодогдов. Форумд гадаадын улс төрийн хүрээнийхэн, олон улсын байгууллага, нийгмийн шинжлэх ухаан, Хятад болон гадаадын оюуны сан, хэвлэл мэдээллийн хүрээний алдартай мэргэжилтнүүд, эрдэмтэд зэрэг 200 гаруй хүн оролцжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл