solongonews
Хятад улс хүчирхэг болохын утга учир
2017-10-21 23:13
Синьхуа агентлагийн онцгой нийтлэл

Хятадын онцлогтой социалист үзэл баримтлал шинэ эрин үед орсон гэдэг нь Хятадын ард иргэд зовлон зүдүүрийг туулан гарч, босож зогсон, баяжин чинээлэгжиж, бүр хүчирхэгжин мандах агуу үйлийг бүтээн, Хятадын үндэстний аугаа их сэргэн мандлыг биелүүлэх саруул дардан замыг утган авсан гэдгийг тодруулж байна хэмээн Ши Жиньпин дарга ХКН-ын XIX хурлаар хийсэн илтгэлдээ дурдсан билээ.

Түүхэн шинэ байршлаас харахад хүчирхэгжин мандсан Хятад улс нь дэлхий дахинд ямар нөлөөг үзүүлэх вэ?

Дэлхийн хөгжлийг дэмжих эерэг энерги

 Урт хугацаанд хичээн зүтгэсний эцэст Хятадын онцлогтой социалист үзэл баримтлал нь шинэ цаг эринд орж, Хятадын хөгжлийг түүхийн шинэ байранд гаргасан билээ.

Хятад улс өнөөдөр дэлхийн 2 дахь том эдийн засгийн цогц болсон бөгөөд хурдтай хөгжлөө барьсаар байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30-аас дээших хувийг Хятад улс оруулж байдаг бол хил дамнасан бүхий л аж ахуйн нэгжүүд Хятадаас чухал ашиг хүртэж байдгаараа Хятадын асар том зах зээл болон хөгжлийн нөхцөл байдалд анхаарал тавьж байдаг гэж Франц улсын нэр хүндтэй эрдэмтэн Дэвид Госсет үзжээ.

Хятад улсын гаргасан эдгээр том түүхэн амжилт нь бүгд зүй ёсонд нийцэж байдаг. Франц улсын ерөнхий сайд асан Раффарин хэлэхдээ:

- Олон улсын нөхцөл байдал тогтворгүй байгаа энэхүү цаг эринд Хятад улс “Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдах зэрэг арга барилаар дамжин олон талт харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, олон улсын нийгэмд үлгэр жишээ үйл хэргийг гүйцэтгэсэн гэжээ.

Хятад улсын хөгжлийн туршлага дэлхийн ард түмний сэтгэлд хүрч, Хятадын хөгжлийн ирээдүй дэлхий нийтэд ашиг хүртээх болно. Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуулийн дэд захирал Лауре Перси хэлэхдээ:

- Хүчирхэг, өөртөө итгэлтэй Хятад улс дэлхий дахинд маш олон шинэ боломжийг авчрах болно гэжээ.

Хятад улсын дурдсан “Нэг бүс нэг зам” санаачилга Хятад, Европын хамтын ажиллагааг багтаасан дэлхийн бүс нутгийн хоорондох хамтын ажиллагаанд шинэ боломжийг хангасан бөгөөд хамтын ажиллагаагаар гол болгосон дэлхийн хөгжлийн шинэ замыг эрэлхийлэхэд ашигтай арга ухааныг хангасан гэж Франц улсын Коммунист намын үндэсний нарийн бичгийн дарга Пьер Лаурэн үзжээ.

Дэлхийн олон нийтийн бараа бүтээгдэхүүнийг хангагч

     Өнөөдөр дэлхийн хэмжээний өрсөлдөөн хурцдаж, худалдааг хамгаалах үзэл, даяаршлын эсрэг ба популизм үзэл газар авч байна. Энэхүү цаг үеийн хувьсгалд Хятад улс дэлхийн засаглалын чухал хүчийг дэмжихийн тулд Хятадын төслийг хангаж, дэлхий нийтэд маш олон чухал хэрэгцээ бүхий олон нийтийн бараа бүтээгдэхүүнийг хангаж байна.

Бээжингийн Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэд профессор Ван Дун хэлэхдээ:

- Хүчирхэгжсэн Хятад улс болон дэлхийн харилцааны хэлбэрт лут их өөрчлөлт гарч байна. Өдөр ирэх тусам хүчирхэгжсээр байгаа Хятад улс дэлхий нийтэд илүү олон бараа бүтээгдэхүүн хангах бөгөөд дэлхийн эв нэгдэлд идэвхтэй үйл хэргийг гаргах нь тодорхой юм гэжээ.

“Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг дэмжих, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хоёр дахь “алтан 10 жил”-ийг биелүүлэх нь аль аль талд Хятад улс шинэ цаг эринд орох хөгжлийн нөөц бололцоо, гэгээн саруул ирээдүй нь дэлхийд урьд өмнө байгаагүй хөгжлийн шинэ боломжийг хангах болно.

Хятад улсын Олон улсын асуудлыг судлах хүрээлэнгийн байнгын орлогч захирал Руань Зунзэ хэлэхдээ:

- Хятад улс нь дэлхийн бараа бүтээгдэхүүнийг хангагч байснаасаа олон нийтийн бараа бүтээгдэхүүнийг хангагч болон хөгжиж, дэлхийн засаглалд оролцогч байснаасаа удирдагч болон хувирч байна гэжээ.

Хятадын өнөөдрийн хөгжил олон улсын нийгмээс салшгүй юм. Олон улсын нийгэм нь мөн хүчирхэгжин мандаж буй Хятад улсад хүсэл найдлага тавьсаар байна. Хятад улсын ирээдүйн байр суурийн хувьд “Олон улсын тавцанд тоглох Хятад улсын дүр төрх нь өдөр ирэх тутам чухал болох юм” гэж Герман улсын Мэдээ мэдээллийн телевизийн сувгийн сайтаас үнэлсэн байдаг.

Хүн төрөлхтний нийгмийн дэвшлийг дэмжигч

     Өнөөдрийн хүн төрөлхтний нийгэм олон төрлийн өрсөлдөөн, хямралтай тулж, “хэрхэн урагшлах” гэдэг нь цаг үеийн асуулт болжээ. Ши Жиньпин даргын дурдсан “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээх” санал нь энэхүү асуултад өгсөн Хятад улсын хариулт болох бөгөөд шинэ нэгэн төрлийн өртгийн үзэл ба гүн ухааны үзэл бодлыг тодруулж, Хятадын мөрөөдлөөр дэлхийн мөрөөдлийг тусган, хүн төрөлхтний нийгмийн хамтын хөгжлийг дэмжсэн байна.

Хятад улсын Ардын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал Ян Гуанбинь хэлэхдээ:

- Хятад улсын хүчирхэгжиж байгаа нь хөгжиж буй улс орнууд бүс нутгийн онцлогтоо тохирсон улс хүчирхэгжүүлж, иргэдээ баяжуулах замаар замнаж болно гэдэг ёсыг нотолжээ.

Франц улсын Коммунист намын үндэсний нарийн бичгийн дарга Пьер Лаурэн хэлэхдээ:

- Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, барууны попиулизм үзэл газар авсан нөхцөл байдалд Хятад улс тогтвортой хөгжлөө маш сайн баримталж чадсан. Энэ бол Хятад улсын хамгийн том амжилт юм. Хятад улс дэлхийн ард иргэдийн аз жаргалын төлөө тэмцэж, олон талт гадаад харилцааг идэвхтэй дэмжин, дэлхийн энх тайвныг дэмжигч дүр төрхийг амжилттай бүтээж байна гэжээ.

Зохиогч: Синьхуа агентлагийн сэтгүүлч: Янь Лян
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл