solongonews
Ши Жиньпин:- Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудас нээх хэрэгтэй
2024-03-21 17:42
Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудас нээх хэрэгтэй гэв

   ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хунань мужид ажиллахдаа хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох стратегийн байр сууриа хатуу барьж, тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ хөгжил дэвшлийг эрэлхийлэх ерөнхий чиг хандлага, өндөр чанартай бүтээн байгуулалт, шинэчлэлийг тууштай баримталж, үнэнийг эрэлхийлэн, ажил хэрэгч байх, үндэсний чухал үйлдвэрлэлийн дэвшилтэт байдал, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлтийн гол цөм бүхий газар байгуулахын тулд шаргуу ажиллан, өрсөлдөх чадвараа дээшлүүлж, төвийн бүсийг хөгжүүлэх, Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг ахиулахад манлайлан зүтгэж, Хунаньд Хятад маягийн шинэчлэлийн шинэ хуудас бичих хэрэгтэй гэж илэрхийллээ.

Гуравдугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд Ши Жиньпин Хунань мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Шэнь Шяомин, засаг дарга Мао Вэймин нарын хамт Чанша, Чандэ болон бусад газруудаар явж танилцан, дүн шинжилгээ хийж, сургууль, аж ахуйн нэгж, түүх соёлын дүүрэг хороолол, тосгоны талаар гүнзгий судалгаа хийсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл