ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 14-нын өдөр Тэнгисийн хоолойн хоёр эргийн бизнес эрхлэгчдийн форум зохиогдож эхэлсний 10 жилийн ойн 2023 оны ээлжит хуралд баярын захидал илгээсэн байна.
Ши Жиньпин "Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг нь Хятадын үндэстнүүдийн эдийн засагт харьяалагддаг бөгөөд хоёр эргийн ахан дүүсийн хувь заяа нэгдмэл юм. Энэхүү форум бол хоёр эргийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн солилцоо хамтын ажиллагааны чухал индэр бөгөөд хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах, хоёр эргийн нэгдсэн хөгжлийг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тайваний хоолойн хоёр эргийн бизнес, аж үйлдвэрийн салбарынхныг тус форум өргөнөөр нэгтгэж, Хятадын үндэстнүүдийн эдийн засгийг бэхжүүлэх, эх орон нэгтнүүдийн аж амьдралыг дээшлүүлэх, эх орны нэгдлийг урагшлуулахад шинэ хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна".
Захидал цааш нь дурдахдаа, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг хэрэгжүүлэх нь хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагаанд өргөн орон зайг нээж өгөх бөгөөд үүнд Тайваний хоолон хоёр эргийн ахан дүүсийн хамтын хүчин чармайлт хэрэгтэй. Бид Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засгийн солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, хоёр эргийн олон салбарыг цогцоор нь хөгжүүлж, Тайванийн эх орон нэгтнүүдийн сайн сайхан амьдралыг дээшлүүлэх тогтолцоо, бодлогыг сайжруулж, Тайваний эх орон нэгтнүүд болон аж ахуйн нэгжүүдийг хөгжлийн шинэ загварт нэгтгэж, өндөр чанартай хөгжилд хүрэхэд нь туслах болно гэжээ.
Тайваний хоолойн хоёр эргийн бизнес эрхлэгчдийн форум зохиогдож эхэлсний 10 жилийн ойн 2023 оны ээлжит хурал "Шинэ хэв маягийн цогц хөгжил, өндөр чанартай хөгжил" уриан дор 11-р сарын 14-нд Жянсү мужийн Наньжин хотод зохиогдож байна.
