solongonews
Пэн Лиюань Испанийн эзэн хааны театрт зочлов
2018-11-29 12:05
Пэн Лиюань Испанийн эзэн хааны театрт зочлов.

Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань 11-р сарын 28-нд Испанийн хааны хатан Летисиятай хамт Мадрид хотын төв дэх Испанийн эзэн хааны театрт зочлов.

Пэн Лиюань, Летисия нарыг очиход Испанийн соёл, спортын сайд, Эзэн хааны театрын сангийн ТУЗ-ын дарга, ерөнхий захирал нар угтан авчээ. Театрт очоод Пэн Лиюань театрын түүх, соёл, барилга байгуулалтын онцлог, үйл ажиллагааны танилцуулгыг сонсож, хааны хатан Летисия, театрын албаны хүмүүстэй хамт зургаа авахуулжээ. Дараа нь “Турандот" дуурийн бэлтгэл сургалттай танилцаж, тус дуурийн жүжигчидтэй зураг авахуулаад, тэдний анхны концерт амжилттай болохыг хүсэн ерөөжээ. 

Пэн Лиюань: Урлаг соёлд улс орон, үндэсний хил хязгаар гэж үгүй, урлаг бол дэлхийн ард түмний хэл юм. Хятад, Испани урлаг соёлын их гүрнүүд, хоёр орны уран бүтээлчид бие биенээ үнэлж, харилцан суралцаж, хамт уран бүтээлээ туурвидаг. Испанийн эзэн хааны театр, Хятадын үндэсний театр хамтран ажиллаж, уран бүтээлчдийн авьяас билгээ нээн харуулах дээд зэрэглэлийн индэр болж байна. Хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, хоёр ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг улам бэхжүүлэх ёстой гэжээ.

Испанийн эзэн хааны театр 1818 онд байгуулагдсан, 200 жилийн түүхтэй. Тус театр 2016 онд Торгоны замын олон улсын театрын холбоонд нэгдэн орсон юм.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл