Испанийн VI эзэн хаан Фелипийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Испанид төрийн айлчлал хийнэ. Хятадын төрийн тэргүүн 13 жилийн дараа Испанид дахин айлчилж байгаа нь энэ бөгөөд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосон юм. Иймээс Испанийн олон салбарынхан энэ чухал айлчлалыг хүсэн хүлээж байна.
Оскар Бессерра бол Испанийн хамгийн том сонин “Үндэсний сонин”-ы ерөнхий менежер юм. Тэрээр: Энэ чухал айлчлал нь хоёр орны харилцааг илүү эрчтэй болгохыг хүсэж байна гэжээ.
Хятадын статистикийн мэдээгээр, 2017 онд Хятад, Испанийн бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ нь 30.94 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12.7% -иар өссөн байна. Испанийн тоо баримтаас үзвэл, Хятад улс бол Европын холбооны дараах тус улсын хоёрдугаар том худалдааны түнш төдийгүй сүүлийн жилүүдэд Хятадын аж ахуйн нэгжүүд Испанид идэвхтэй хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2.3 тэрбум ам.долларт хүрлээ. Ли Я бол дэлхийн дөрвөн том нягтлан бодох пүүсүүдийн нэг болох KPMG Испанийн компанийн Хятадын бизнесийн хэлтэст ажилладаг. Түүний хэлтсийн гүйцэтгэсэн ажил нь жил болгон хоёр оронтой тооны хурдаар нэмэгдэж байна. Энэ удаагийн айлчлалаар дамжин Хятадын олон компанид Испанийн давуу талыг ойлгуулахыг хүсэж байна гэж тэрээр хэлж байлаа.
