solongonews
Дэлхийн хятад судлаач нарын анхдугаар их хурал болов
2023-07-04 08:39
Соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах 3-р яриа хэлэлцээ болон Дэлхийн хятад судлаач нарын анхдугаар их хурал болов.

Хятадын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 03-ны өдөр "Соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах 3-р яриа хэлэлцээ болон Дэлхийн хятад судлаач нарын анхдугаар их хурал”-д баяр хүргэж захидал илгээв.

Ши Жиньпин захидалдаа "Хүн төрөлхтний түүхийн урт удаан үйл явцад дэлхийн бүх үндэстэн өөр өөрийн онцлог, бэлгэ тэмдэг бүхий соёл иргэншлийг бий болгосон. Янз бүрийн соёл иргэншлийн тэгш солилцоо, харилцан суралцах нь хүн төрөлхтөнд цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдэж, хамтын хөгжилд хүрэх оюун санааны хүчирхэг удирдамжийг хангана.

Хятад улс энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хөгжүүлэхийг дэмжиж, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлэн, соёл иргэншлийн саад бэрхшээлийг даван туулахад талуудтай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад болон гадаадын соёл иргэншлийн элчийн хувьд Хятад ба гадаадын соёл иргэншлийн харилцааг улам идэвхтэй хөгжүүлж, харилцан ойлголцол, найрамдал, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хүчин зүтгэхийг дэлхийн улс орнуудын хятад судлаач нар хүсэж байна" гэв.

Хятадын Олон улсын солилцооны холбооноос зохион байгуулж буй “Соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах 3-р яриа хэлэлцээ болон Дэлхийн хятад судлаач нарын анхдугаар их хурал” 03-ны өдөр Бээжин хотноо нээлтээ хийжээ. Энэхүү арга хэмжээ нь "Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, орчин үеийн шинэ дүр зургийг зурахад хамтран ажиллах нь" гол сэдвийн хүрээнд болсон байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл