solongonews
Будапешт дэх Унгар, Хятад хэлний сургуульд Пэн Лиюань зочлов
2024-05-10 10:05
Будапешт дэх Унгар, Хятад хэлний сургуульд Пэн Лиюань зочлов

        Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны гэргий Ревойны хамт 5-р сарын 9-нд Будапешт дэх Унгар, Хятад хос хэлний сургуульд зочиллоо. 

        Пэн Лиюань, Ревой нар хятад хэлний хичээл, цаасан хайчилбар, уран бичлэг зэрэг Хятадын уламжлалт соёлын хичээлийг сонирхож, сурагчидтай дотно яриа өрнүүлжээ. 

        Пэн Лиюань хэлэхдээ, Унгар, Хятад хос хэлний сургууль нь хоёр орны нөхөрлөлийг харуулж байна. Сурагчид хятад хэлээр маш сайн ярьж байгааг хараад би маш баяртай байна. Та нар хятад хэл, Хятадын уламжлалт соёлоос суралцаж, Хятадад очиж суралцахыг урьж байна. Мөн хоёр орны найрамдлыг уламжлахад идэвхтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна гэжээ. 

        Унгар, Хятад хос хэлний сургууль 2004 онд Будапештэд байгуулагдсан юм байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл