Ханжөүгийн Шиху нуурын төрийн зочид буудалд 09 дүгээр сарын 22-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Азийн 19 дэх спортын наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Кувейтын угсаа залгамжлагч хунтайж Мишал Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахтай уулзав.
Дарга Ши Жиньпин:
- Угсаа залгамжлагч хунтайж тантай Ханжөү хотноо уулзаж буйдаа маш баяртай байна. Ханжөүгийн Азийн спортын наадмын нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэнд тань баяртай байгаа бөгөөд Кувейтын баг тамирчдад наадам тэмцээний өндөр амжилтыг хүсье. Хятад, Кувейт уламжлалт гүн зузаан харилцаатай билээ. Миний бие Хятад, Кувейтын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд тантай хамтдаа Хятад, Кувейтын харилцааг удирдан шинэ шатанд ахиулахад бэлэн байна гэж хэлэв.
