Ши Жиньпин Пакистаны ерөнхийлөгчидэмгэнэлийн цахилгаан илгээв
2018-07-16 15:51
Ши Жиньпин Пакистаны ерөнхийлөгчидэмгэнэлийн цахилгаан илгээв.
15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пакистан улсад террорист халдлага гарсантай холбогдуулан тус улсын ерөнхийлөгч Хуссейнд цахилгаан илгээж, нас барсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж, нас барсан хүмүүсийн ар гэр, шархдагсадтай сэтгэлийг нь хуваалцаж байгаагаа илэрхийлжээ.
Ши Жиньпин: Терроризм бол хүн төрөлхтний хамтын дайсан юм. БНХАУ аливаа хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцэж, энэ террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж байна. Хятадын ард түмэн Пакистаны ард түмэнтэй үргэлж хамт байж, терроризмд цохилт өгөх, улс орныхоо тогтвортой байдал, ард түмнийхээ аюулгүй байдлыг баталгаажуулахаар гаргасан Пакистаны хүчин чармайлтыг эрс хэлбэрэлтгүй дэмжинэ гэжээ.
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
