Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ган 05-р сарын 16-ны өдөр Бээжинд Сьерра Леоны Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Фрэнсистэй хэлэлцээ хийв.
Чинь Ган: - Энэ жил Ши Жиньпин даргын Африкийн талаар баримталж буй бодлогын 10 жилийн ойг ойр дотно, чин сэтгэлээсээ тэмдэглэж байна. Чин сэтгэл, нөхөрсөг нь Хятад Сьерра Леоны харилцааны өнгөрсөн үеийг бий болгосон бөгөөд хоёр орны харилцааны гэрэлт ирээдүйг нээх болно. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хамтдаа хэрэгжүүлж, бие биенээ тууштай дэмжиж, бодит хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт уялдаатай байх ёстой.
Фрэнсис ерөнхийлөгч Биогийн чин сэтгэлийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжилж, Сьерра Леон Хятадтай тогтоосон харилцаагаа эрхэмлэн дээдэлж, нэг Хятадын зарчмыг тууштай баримтлан, Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгөхийг хүсэж байна гэсэн байна.
Чинь Ган Сьерра Леоны Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Фрэнсистэй уулзав
2023-05-17 17:30
Чинь Ган Сьерра Леоны Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Фрэнсистэй уулзлаа.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
