Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дарга Шэнь Ичинь 28-ны өдөр Бээжинд Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Ассамблейн зөвлөлийн дарга Кочановатай уулзав.
Шэнь Ичинь хэлэхдээ“Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга, Лукашенкогийн стратегийн удирдлага дор Хятад, Беларусын бүх талын стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд үргэлжилсээр байна.Хятад улс Беларусын талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, ард түмэн, соёлын солилцоог өргөтгөж, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгөхийг хүсэж байна. Хятад улс Беларусь улстай эмэгтэйчүүдийн асуудлаарх найрсаг харилцаагаа өргөжүүлж, хоёр орны эмэгтэйчүүдийн үйл хэргийг хамтдаа ахиулахад бэлэн байна”.
Кочанова5
- Хятад улстай хууль тогтоох солилцоо, эмэгтэйчүүдийн асуудал зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Беларусь Хятадын харилцааны хөгжилд нааштай хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж хэллээ.
