2023 оны 03-р сард Хятад улсын “Хоёр чуулган” хуралдсан бөгөөд БНХАУ-ын шинэ ээлжийн дарга ба төрийн байгууллагуудын удирдагчдыг сонгосон юм. 03-р сарын 10-ны үдээс өмнө болсон 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын I чуулганы III бүгд хуралдаанаар Ши Жиньпин БНХАУ-ын дарга, Цэргийн Төв зөвлөлийн даргаар санал нэгтэйгээр дахин сонгогдсон нь бүх нам, бүх арми, улс орны бүх үндэстнүүдийн ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг бүрэн илэрхийлж байна. Хятадын “Хоёр чуулган” нь хүчирхэг улс орныг байгуулах, үндэснүүдийн сэргэн мандалтад санал нэгтэй, хүч чадлаа төвлөрүүлж, олон зуун сая хүн Ши Жиньпингээр төв болгосон Намын Төв хорооны эргэн тойронд илүү нягт хамтран ажиллаж, ихээхэн урам зориг өгч, ХКН-ын XX Их Хурлын тавьсан зорилго, зорилтыг биелүүлэхийн төлөө хамдаа хичээн зүтгэж байна.

XIV сонгуулийн БХАТИХ-ын I чуулган 03-р сарын 05-ны өдөр Бээжин хотноо Ардын их хурлын танхимд нээгдлээ. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч ЗА ЖЯНЬЛАНЬ.
