solongonews
Ши Жиньпин дарга сайн дурын мод суулгах ажиллагаанд оролцов
2018-04-03 10:07
ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 04-р сарын 02-ны өдрийн үдээс өмнө нийслэлийн сайн дурын мод суулгах арга хэмжээнд оролцлоо.

 Тэрээр  эх орныхоо ногоон бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд ард   иргэдээрээ төв болгох хөгжлийн үзэл санааг баримтлан, ногоон бүтээн байгуулалтыг   өргөтгөж, хүн бүр хүчин зүтгэж, өдрийн удаандаа улс орныхоо эх газрыг   үзэсгэлэнт ногоон дэлхий болгон бүтээн байгуулахыг онцолсон байна.
Хаврын улирал  саатан, түмэн бодис амилсан 02-ны өдрийн 10:00 цаг орчмын үеэр нам төрийн   удирдагч Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн,   Ван Чишань нар унаанд суун, Бээжин хотын Түнжөү дүүргийн Жан Жявань сууринд   хүрэлцэн очиж, нийслэлийн ард иргэдийн хамт сайн дурын мод суулгах арга хэмжээнд   оролцсон юм.
Мод суулгах цэг нь Бээжин хотын дэд төвийн 20 га талбайтай Да Юньхэ ойн паркт байрлах хуучинд үйлдвэр, жимсний цэцэрлэг, машины зогсоол  байсан бүсийг хотын ногоон бүс болгон өөрчилжээ.

   Мод суулгах явцад Ши Жиньпин дарга ногоон байгууламж, экологи байгаль орчныг хамгаалах талаар:

- Мод суулган ойжуулах ажил нь Хятадын үндэстнүүдийн сайн сайхан уламжлал  юм. Өнөөдөр бид энд хүрэлцэн ирж мод суулгаж байгаа нь хуульд заасан үүрэг   хариуцлагаа биелүүлж буй хэрэг бөгөөд үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалт, экологийн соёлын бүтээн байгуулалт, иргэдийн амьжиргааг сайжруулах бодит үйл   ажиллагаа юм. Нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийн ажиллагааг   далайцтай явуулахад тоог чухалчлахын зэрэгцээ чанарыг мөн чухалчлан, шинжлэх   ухаанд түшиглэж, төлөвлөгөөтэй, бүс нутагт нь тохируулан, шинжлэх ухаанч,   байгальд ээлтэй, арвич гамтай ногоон байгууламжийн хөгжлийн замаар замнан, ойн   талбайг нэмэгдүүлж, экологийн системийн чанар, тогтвортой байдлыг тасралтгүй   сайжруулах хэрэгтэй. Бид хүрээлэн буй орчноо хамгаалахын зэрэгцээ ард иргэддээ   тав тухтай амьдрах орчин хангах хэрэгтэй гэсэн байна.

/Н.Пүрэвжав/

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл