
Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань 10-р сарын 18-нд "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтад оролцож буй гадаадын удирдагчдын гэргий нарын хамт Хятадын Гар урлалын музейд зочиллоо.
Пэн Лиюань болон зочид "Баясгалант дөрвөн далай" цуглуулгын эрдэнэсийн танхимд орж, хаш чулуун сийлбэр, хатгамал, хулс модон сийлбэр болон бусад тансаг урлалыг маш их сонирхон үзэв. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид хатгамал, шигтгээ, Мяо үндэстний мөнгөн сийлбэр хийх нарийн ур чадвараа газар дээр нь үзүүллээ.
Пэн Лиюань мөн зочдын хамт Хятадын дуурийн соёл, гучин хөгжим урлагийн танилцуулгыг сонсож, театрын тоглолтыг хамтдаа сонирхов.
Пэн Лиюань:
- Соёл бол "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулж буй улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны оюун санааны холбоо юм. Солилцоо нь соёлыг олон өнгөтэй болгож, соёл иргэншил бие биеэсээ туршлага хуримтлуулснаар баялаг болдог. Цаашид соёлын харилцаагаа эрчимжүүлж, үе үеийн найрамдлаа өвлүүлэн, хамтын хөгжилд хүрэхийг бид хүсэж байна гэж хэлэв.
Индонезийн тэргүүн хатагтай Илеана, Кенийн тэргүүн хатагтай Рахел, Лаосын даргын гэргий Нари, Сербийн тэргүүн хатагтай Тамара, Шри Ланкийн тэргүүн хатагтай Майтри , Туркменистаны үндэсний удирдагч, Ардын хорооны даргын гэргий Бердымухамедова, Узбекистаны тэргүүн хатагтай Мирзиёева, Камбожийн ерөнхий сайдын гэргий Бизан Мони, Унгарын ерөнхий сайдын гэргий Ревой, Папуа Шинэ Гвинейн ерөнхий сайдын гэргий Рэйчел нар дээрх арга хэмжээнд оролцов.
