ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төвийн үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Ши Жиньпин энэ сарын 17-ны өдөр “19-р сонгуулийн Төвийн үндэсний аюулгүй байдлын хорооны 1-р бүгд хурал”-ыг даргалан хуралдуулах үеэр ийнхүү цохон тэмдэглэсэн байна. "Үндэсний аюулгүй байдлын тухай ажил дахь намын нэгдсэн удирдлагыг эрчимжүүлж, үндэсний аюулгүй байдлын өнөөгийн байдлыг зөв удирдаж, үндэсний аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг бүх талаар хянуур хэрэгжүүлэн, шинэ цаг эриний үндэсний аюулгүй байдлын ажлын шинэ төлвийг нээн, “Хос зуун жил”-ын зорилтыг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг харуулсан “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхэд аюулгүйн баталгаа хангах хэрэгтэй" гэж цохон тэмдэглэжээ.
Ли Кэчян, Ли Шаньшү нар хуралд оролцов.
