solongonews
Ши Жиньпин Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Вуонг Дин Хютэй уулзав
2024-04-08 16:13
Ши Жиньпин Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Вуонг Дин Хютэй уулзав.

        Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамын Парламентын дарга Вуонг Дин Хюг 04-р сарын 08-нд Бээжингийн Ардын их хурлын танхимд хүлээн авч уулзав.

        Ши Жиньпин хэлэхдээ "Вьетнам улстай төрийн засаглалын туршлагаа эрчимтэй солилцож, Хятад, Вьетнамын хоёр талт харилцааны удирдах комиссын төлөвлөлт зохицуулалтын үүргийг тодорхой болгож, “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга, “хоёр коридор, нэг тойрог” стратегийн төлөвлөлтийг ахиулж, залуусын солилцоо, найрсаг хотуудын харилцааг нэмэгдүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хоёр орны хууль тогтоох байгууллага шат шатанд  нягт хамтран ажиллаж, хууль тогтооход тавих хяналтын туршлагаа хуваалцаж, иргэдийн найрсаг харилцааг өргөжүүлэхийг хүсэж байна" гэжээ.

        Вуонг Дин Хю хэлэхдээ "Хятадын БХАТИХ-тай тогтоосон нягт харилцаагаа хадгалж, иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогц байгуулах стратегийн ач холбогдолтой бодлогыг урагш хөгжүүлэхэд Вьетнамын парламент бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл