ХКН-ын ХIХ их хурлаар ХКН-ын ХVIII удаагийн Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хорооны ажлын тайланг хянан батлав. Мөн Намын Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хорооны ажлыг үнэлэв.
Хурлын үеэр ХVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооны удирдлага дор, Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хороо ажлаа явуулж, намаа чанга засах ажлыг ахиулж, намын төв хорооны удирдлагыг баталгаажуулж, улс төрийн байр сууриа өндөрт мандуулж, намын хөдөлмөрч эгнээг бүтээн байгуулан ард түмэндээ тайлагнажээ.
Хурлаар Хятадын онцлогтой социализмын үзэл санааг өндөрт мандуулан, Маркас, Лениний үзэл, Мао Зэдүний үзэл, Дэн Шяопингийн онол гурвыг төлөөлөх үзэл, Шинжлэх ухаанчаар хөгжих, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгон, ХКН-ын ХIХ их хурлын төлөвлөгөө ёсоор ажлаа явуулж, намын удирдлага, намын бүтээн байгуулалт, намаа засах, авилгатай тэмцэх, намаас олгосон хяналт, хариуцлага эрхэмлэж, бүрэн бүтэн сайн сайхан нийгмийг босгож, шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын ялалтыг байгуулахад түшиг болж, Хятадын үндэстний сэргэн мандалтад хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.
