solongonews
“Өөрчлөлт нээлтийн 40 жилийн Хятадын хүний эрхийн үйл хэргийн хөгжил дэвшил ” цагаан ном нийтлэгдлээ
2018-12-12 17:19
“Өөрчлөлт нээлтийн 40 жилийн Хятадын хүний эрхийн үйл хэргийн хөгжил дэвшил ” цагаан ном нийтлэгдлээ.

Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба өнөөдөр буюу 12-р сарын 12-ны өдөр “Өөрчлөлт нээлтийн 40 жилд Хятадын хүний эрхийн үйл хэргийн хөгжил дэвшил” цагаан номыг нийтэлсэн болно.

Цагаан номд өмнөх үг, хүний эрхийг хүндэтгэн хамгаалахыг бэхжүүлсэн засаглалын зарчим, оршин тогтнох эрхийн хөгжил, баталгааны түвшнийг дээшлүүлэх, хүний эрхийг бүх талаар үр ашигтай хөгжүүлэх, тусгай давхаргын эрх ашгийг илэрхий сайжруулах, хүний эрх, хууль зүйн байгуулалтыг бүх талаар эрчимжүүлэх, улс орнуудын хүний эрхийн үйл хэргийг хамтдаа хөгжүүлэх, дэлхийн хүний эрхийн засаглалд идэвхтэй оролцох, улс орныхоо нөхцөлд нийцсэн хүний эрхийн хөгжлийн замаар амжилттай замнасан, төгсгөлийн үг зэрэг агуулгуудаас бүрдсэн ажээ.

Цагаан номд Хятад улс өөрчлөлт нээлтийн төрийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Өөрчлөлт нээлт нь ХКН-ын шинэ эрин үеийн нөхцөл байдалд бүх Хятадын ард түмнийг удирдан шинэ аугаа хувьсгал хийж, Хятадын хувь заяаг шийдсэн чухал арга хэмжээ болно. Өөрчлөлт нээлт нь нийгмийн үйлдвэрлэлийн хүчийг ихээр чөлөөлж хөгжүүлэн Хятадын онцлогтой социалист замналыг нээж, Хятадын хүний эрхийн хөгжлийн шинэ хуудсыг сөхсөн юм гэжээ.

Мөн Цагаан номд 40 жилийн турш Хятад улс түүхэн туршлагаа дүгнэж, хүн төрөлхтний соёлын хөгжлөөс суралцан, хүний эрхийн түгээмэл зарчмыг улс орныхоо бодит байдалтай уялдуулан, хүний эрхийн хөгжлийн үзэл баримтлалаа байнга шинэчилж, ард түмнээр төв болгосон, оршин тогтнох, хөгжих эрхийг гол болгон, хүний эрхийн хууль эрх зүйн орчныг сайжруулж, хүний эрхийн цогц, зохицуулалтыг хөгжүүлэхийг хүний эрхийн хөгжлийн шинэ үзэл баримтлал болгож байна.

40 жилд Хятад улс хүний эрхийн асуудлаар солилцоо, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, олон улсын хүний эрхийг хамгаалах үүргийг гүйцэтгэн, олон улсын хүний эрхийг хамгаалах үйл хэрэгт оролцож, дэлхийн хүнийн эрхийн засаглалын тогтолцооны өөрчлөлтөд идэвхтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын ажилд хичээн зүтгэж, дэлхийн хүний эрхийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар иржээ.

Хүний эрхийг хамгаалах ажлыг баталгаажуулахын тулд Хятад улс цаашид олон сорилтыг даван туулна. Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын удирдлагаар Хятадын ард түмэн “Хос зуун жилийн төлөвлөгөө”-г биелүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна. Хэдэн арван жилийн тасралтгүй хүчин зүтгэлээр Хятадын ард түмэн хүний эрхийн асуудал баталгаатай болж, илүү чөлөөтэй, илүү хүндэтгэлтэй, илүү аз жаргалтай амьдрах боллоо гэж Цагаан номд онцолсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com,mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл