solongonews
Цөлжилтийн эсрэг шинэ гайхамшгийг бүтээнэ
2024-03-19 09:46
2023 оны 06-р сараас хойш ӨМӨЗО өдөр бүр дунджаар 1000 гаруй га талбайг ойжуулж, 5800 гаруй га талбайг зүлэгжүүлэн, 2800 гаруй га талбай цөлжсөн газрыг засан сайжруулж, газар нутгийг ногооруулах, цөлжилтөөс сэргийлэн хянах “хурдацтай аялал”-д гарсан байна.

   

    Уул ус бол алт мөнгөн эрдэнэс” гэх үзэл баримтлалыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасган, бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг өргөтгөн, ургацыг сайжруулж, хүн байгаль эе зохицолтой үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулна гэж 2024 оны Засгийн газрын ажлын тайланд дурдсан. Энэ нь экологийн бүтээн байгуулалтын дараагийн алхмын төлөвлөгөө болсон юм.

   ӨМӨЗО-ны экологийн байдал нь тухайн бүс нутгийн бүх үндэстний ард түмний оршин тогтнох, хөгжихтэй холбоотой төдийгүй Хятадын умард бүс нутаг, зүүн хойд бүс нутаг, баруун хойд бүс нутаг, тэр байтугай бүх улсын экологийн аюулгүй байдалтай холбоотой юм. Ши Жиньпин дарга ӨМӨЗО-ны экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг үргэлж чухалчилсаар ирсэн бөгөөд Өвөр Монголд хандуулж хэлсэн үг, чухал зааварчилгаадаа экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын тухай хамгийн олон дурдсан байдаг.

   Цөлжилтийн эсрэг тэмцлийн явцад Өвөр Монгол нь олон олон үр дүнтэй загвар, арга барилыг судлан боловсруулж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянан тогтоох ажлын талаарх “Хятадын хөтөлбөр”, “Хятадын арга барил”-ыг дэлхий даяар түгээсэн. Хөвчийн цөлийг засан сайжруулсан ажлын загварыг Парисын цаг уурын бага хурлаас “Хятадын загвар” гэж үнэлэн, экологийн засаглалын олон улсын загварыг тогтоосон юм. Эдүгээ Хөвчийн цөлийг зассан загвар, технологи, үр дүн нь дэлхий даяар танигдаж, бүх дэлхийн цөлжилтийн аюулд өртөж буй 36 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр ба хүн ардад “сайн туршлага”, “мэргэн ухаан”-аараа хувь нэмрээ оруулж байна.

   2023 оны 06-р сараас хойш ӨМӨЗО өдөр бүр дунджаар 1000 гаруй га талбайг ойжуулж, 5800 гаруй га талбайг зүлэгжүүлэн, 2800 гаруй га талбай цөлжсөн газрыг засан сайжруулж, газар нутгийг ногооруулах, цөлжилтөөс сэргийлэн хянах “хурдацтай аялал”-д гарсан байна.

   “Гурван Умард”-ын төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Өвөр Монгол бүх бүс нутгийг дайчлан төслийн бүтээн байгуулалтыг ахиулж, 12 аймаг хотын 100 хошуу шянийг хамарсан таван үе шаттай төслийг хэрэгжүүлэхэд нийт 5 тэрбум 600 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Төслийн хүрээнд 8 сая га талбайн үүргийг биелүүлсэн бол энэ нь “Гурван Умард”-ын төсөлд хамрагдсан 13 муж, орны дунд нэгдүгээрт жагсаж, салхи, элс, хөрсний эвдрэлийн аюулыг үр дүнтэй бууруулан, Хятадын умард бүс нутгийн экологийн аюулгүй байдлын чухал хаалтыг бий болгоход асар их үүрэг гүйцэтгэсэн.

   2024 оны ӨМӨЗО-ны засгийн газрын ажлын тайланд:

   “Гурван Умард”-ын төслийг амжилттай биелүүлэхэд хошуучийн үйл хэргийг бадруулна. Эрт бэлтгэж, эрт төлөвлөн, хавар эрт ажлаа эхлүүлж, энэ жилийн хүрээнд Хатан голын сав газар дахь 505 мянга гаруй га талбай, Хорчин ба “Хулан шарга даага” элсэн дэх 366 мянган га талбай, Хэши коридор -Таклимакан цөлийн хормой дахь 87 мянга гаруй га талбайн үүргийг дуусгана. Цөлжилтийн эсрэг тэмцэл ба салхины эрчим хүч, гэрэл цахилгаан эрчим хүчийг нэгтгэх төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж, Хөвчийн элсний загвар, Дэнкөүгийн загварыг идэвхтэй сурталчлан, цөлжилтийг хянан сэргийлэхийн зэрэгцээ ногоон нөөцийг ашиглан, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, экологи, үйлдвэрлэл, амьжиргааны “гурван ялалт”-ыг байгуулан, шинэ эрин дэх цөлжилтийн эсрэг тэмцлийн шинэ гайхамшгийг бүтээнэ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл