solongonews
”Ши Жиньпин Бүс ба замын тухай өгүүлсэн нь” номын англи, франц хэлний хэвлэлийн нээлт болов
2019-04-25 14:50
”Ши Жиньпин Бүс ба замын тухай өгүүлсэн нь” номын англи, франц хэлний хэвлэлийн нээлт болов.

“Ши Жиньпин Бүс ба замын тухай өгүүлсэн нь” номын англи, франц хэлний хэвлэлийн тараах анхны ёслол 04-р сарын 24-ний өдөр Бээжин хотноо болов. Тус үйл ажиллагааг Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас санаачлан, Хятадын гадаад хэлний хэвлэн нийтлэх газраас зохион байгуулан, гадаад дотоодын онолын салбар, орчуулан нийтлэх салбар зэргээс 200 гаруй төлөөлөгч оролцсон байна.

“Ши Жиньпин Бүс ба замын тухай өгүүлсэн нь” хэмээх номын хятад хэвлэлийг ХКН-ын төв хорооны намын түүх, сурвалж бичиг судлах хүрээлэн, Төв хорооны сурвалж бичиг хэвлэх газраас эрхлэн хэвлэж, 2013 оны 09-р сараас 2018 оны 07-р сар хүртэлх хугацаанд Ши Жиньпин даргын Бүс ба замын бүтээн байгуулалтын тухай бичсэн 42 өгүүллийг эмхтгэсэн байна. Энэхүү номд “Бүс ба зам” санаачилгын удирдах зарчим, баялаг агуулга, зорилтот зам шугам зэргийг гүнзгий өгүүлсэн байна. Олон улсын хамтын нийгэмлэгт “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг улам сайн ойлгуулж оролцуулахын тулд, Хятадын гадаад хэлний хэвлэн нийтлэх газар, гадаад хэлний хэвлэлийн хорооноос тус номыг англи, франц хэлээр орчуулан хэвлэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл